Оросын аж үйлдвэрийн салбарын ажилчдын хомсдол өнгөрсөн сард дээд цэгтээ хүрсэн тухай “РБК” мэдээллийн сайт Егор Гайдарын Эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн судалгаанаас иш татан пүрэв гарагт мэдээлсэн байна.

Судалгаанд дурдсанаар Оросын үйлдвэрүүдийн ажилчдын хомсдол дөрөвдүгээр сард дээд амжилт тогтоож 35%-д хүрээд байсан бол долдугаар сард үүнийг давж 42%-д хүрчээ. Судалгаанд 1,000 орчим аж ахуйн нэгж хамрагдсан байна.

2022 оны есдүгээр сард Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь цэргийн хүчээ нөхөх зорилгоор хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш шинээр ажилтан авахаар төлөвлөж буй компаниудын хувь өссөн болохыг “РБК” тэмдэглэв.

Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ердөө 2 хувь нь боловсон хүчний илүүдэлтэй байсан бөгөөд ажилчдын хомсдол ба илүүдлийн харьцаа сүүлийн 28 жилийн хугацаан дахь хамгийн их зөрүүтэй утгыг илтгэсэн байна.

2023 оны эхний улиралд тус улсын хэмжээнд ажиллах хүчний хомсдол 1998 онд энэ талаарх мэдээллийг бүртгэж эхэлснээс хойш дээд хэмжээндээ хүрсэн болох нь Оросын Төв банкны дөрөвдүгээр сард явуулсан судалгаагаар тодорхой болсон.

Төв банкны судалгаанд дурдсанаар үйлдвэрлэл, аж үйлдвэр, уул уурхай, тээврийн салбарт ажиллах хүчний хомсдол хамгийн их ажиглагдсан байна.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #аж үйлдвэр, #ажиллах хүчний хомсдол,