Америкийн Хоол тэжээлийн нийгэмлэгийн “Nutrition 2023” тэргүүлэх уулзалтын үеэр Сан Хосе мужийн их сургуулийн магистрант Кассандра Бойд олон мянган төрлийн хүнсний бүтээгдэхүүний пребиотик агууламжийг тооцоолсон судалгааныхаа үр дүнг танилцуулжээ.
Бидний нэрлэж заншсанаар ашигтай бактери буюу пробиотик нь амьд бичил биетүүдийг агуулдаг бол ургамлын гаралтай зарим хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг эслэгийн нэг төрөл пребиотик нь бичил биетний тэжээл болдог. Хоёулаа гэдэсний эрүүл мэндийг дэмждэг боловч өөр зарчмаар ажилладаг.
Пребиотикийн хэрэглээ өндөр байх нь цусан дахь глюкозын зохицуулгыг сайжруулж, (кальци зэрэг) эрдэс бодисын шингээлтийг нэмэгдүүлж, хоол боловсруулах болон дархлааны үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг болохыг өмнөх судалгаануудаар тогтоосон байдаг. Олон улсын пробиотик ба пребиотикийн шинжлэх ухааны нийгэмлэгээс пребиотикийн хоногт хэрэглэвэл зохих тунг 5 грамм гэж зөвлөдөг байна.
Тэгвэл “Эслэгийн хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бичил биетийн эрүүл мэндийг дэмжих хооллолт нь таны бодсоноос илүү хүртээмжтэй байж болох юм” гэж судалгааг хийсэн Кассандра Бойд хэлж байна.
Тэрээр туслах профессор Жон Гиенгийн хамтаар 8,690 хүнсний пребиотик агууламжийг шинжлээд, эдгээр хүнсний 37 орчим хувь нь пребиотик агуулдаг болохыг тогтоожээ.
Ингэхдээ багваахай цэцгийн навч (dandelion greens), Иерусалим артишок (Jerusalem artichoke), саримс (garlic), гогод (leeks), сонгино (onions) зэрэг нь нэг граммд 100-240 миллиграмм (мг/г) пребиотик агуулдаг буюу пребиотикийн хамгийн өндөр агууламжтай болохыг тогтоосон байна.
Мөн хүн хоногт 5 грамм пребиотик авахын тулд 100 грамм орчим сонгино хэрэглэхэд хангалттай гэж судалгааны баг дүгнэжээ.
Улаан буудай агуулсан бүтээгдэхүүн жагсаалтын доогуур орсон бол сүүн бүтээгдэхүүн, өндөг, мах зэрэг амьтны гаралтай бүтээгдэхүүн пребиотикийн агууламжгүй эсвэл маш бага агууламжтай байжээ.
Судлаачид уг судалгааны үр дүнг пребиотикийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг үнэлэх, цаашлаад зохистой хооллолтын салбарт өөрчлөлт авчрах чухал алхам гэж үзэж байгаа ч хүнсийг боловсруулах арга пребиотикийн агууламжид хэрхэн нөлөөлж байгааг ойлгохын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай болохыг онцолсон байна.
Эх сурвалж: Vegnews