Европ, Америк, Ази даяар агаарын хэм рекорд эвдэж, дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст агаарын температур нэмэгдэж байгаа энэ үед НАСА-ийн эрдэмтэд ирэх жил илүү халж магадгүй байгааг пүрэв гарагт анхаарууллаа.
Номхон далайн гадаргын усны дундаж температурыг нэмэгдэхэд хүргэдэг цаг уурын үзэгдлийг Эль Нино гэж нэрлэдэг.
“NASAce Godardes” хүрээлэнгийн дарга, цаг уур судлаач Гэвин Шмидтийн хэлснээр Эль Нино эхлээд хэдхэн сар өнгөрч байгаа тул дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн энэ зун мэдэрч буй хэт халалтад төдийлөн нөлөө үзүүлээгүй гэв.
Шмидт “Энэ нь дөнгөж сая эхэлсэн тул бидний харж байгаа зүйл бол Эль Ниногийн нөлөө биш юм. Бидний харж байгаа зүйл хаа сайгүй болж буй ерөнхий дэлхийн дулаарал, ялангуяа далайд ...” гэж тайлбарлажээ.
Тэрээр “Энэ үзэгдэл цаашид үргэлжилнэ гэж бодож байгаагийн шалтгаан нь бид агаар мандалд хүлэмжийн хийг үргэлжлүүлэн ялгаруулсаар байгаатай холбоотой. Үүнийг зогсоох хүртэл температур өссөөр байх болно” гэж анхааруулав.
Европын холбооны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба өнгөрсөн сар манай гарагийн түүхэн дэх хамгийн халуун зургадугаар сар байсныг энэ сарын эхээр мэдээлсэн. Мөн долдугаар сарын хэд хэдэн өдөр АНУ болон Европын цаг уурын агентлаг орчин үед бүртгэл хийж эхэлснээс хойших манай гарагийн хамгийн дулаан өдрүүдийг бүртгэсэн.
Шмидтийн үзэж байгаагаар 2023 он түүхэн дэх хамгийн дулаан жил байх магадлал 50-50 хувьтай байна. Гэхдээ Эль Ниногийн нөлөөгөөр 2024 онд үүнээс илүү халах магадлалтай гэв.
Дөнгөж эхэлж буй Эль Нино энэ оны эцэс гэхэд дээд цэгтээ хүрэх бөгөөд хэр хүртэл халах нь дараа жилийн статистикт тэр хэмжээгээр нөлөөлөх гэнэ.
НАСА-ийн Далайн экологийн лабораторийн дарга Карлос Дел Кастилло мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор далайн усны температур нэмэгдэх нь зөвхөн далайдаа үлддэг асуудал биш болохыг анхааруулав.
Түүний хэлснээр энэ нь далайн шуургыг улам хүчтэй болгож, мөнх цэвдгүүд хайлахад хүргэж, далайн түвшинг нэмэгдэхэд нөлөөлдөг байна.
Эх сурвалж: CNN

#наса, #Уур амьсгалын өөрчлөлт, #хэт халалт, #Эль Нино,