Крымийн хойгийн Кировск дүүрэг дэх цэргийн бэлтгэлийн талбайд гал гарсны улмаас 2,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, ойролцоох хурдны замыг хаасан тухай Крымийн захирагч лхагва гарагт мэдэгдэв.
“Дөрвөн суурины 2,000 гаруй оршин суугчийг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэхээр болсон” гэж Оросоос томилогдсон Крымийн захирагч Сергей Аксенов “Telegram”-аар мэдэгджээ.
Гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд ойролцоох Таврида гол хурдны замыг хэсэгчлэн хаахад хүрсэн байна.
Оросын аюулгүй байдлын албатай холбоотой “Telegram” сувгууд болон Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн шөнө Украины хүчин агаарын дайралт хийсний улмаас баазын зэвсгийн агуулахад гал гарсан гэж мэдээлжээ.
Энэ үеэр, Украины Одесса боомт хотын цэргийн удирдлагын хэвлэлийн төлөөлөгч Сергей Братчук хүн оршин суудаггүй газарт гал гарч буйг харуулсан хоёр бичлэг нийтлээд, “Дайсны зэвсгийн агуулах. Старый Крым” гэж тайлбарт нь бичжээ.
Старый Крым бол Крымийн Кировск дүүрэгт байрлах эртний жижиг хот юм.
Гал гурван цаг орчим үргэлжилж байгаа боловч одоог хүртэл дарагдаагүй байна гэж “Telegram” дахь зарим сувгууд өглөөний 07:00 цагийн орчимд мэдээлсэн байна.
Хоёр хоногийн өмнө буюу даваа гарагт Оросыг Крымийн хойгтой холбосон гүүрэнд дэлбэрэлт болж, гал гарсан бөгөөд Москва энэ хэрэгт Украиныг буруутгаж, Ерөнхийлөгч Владимир Путин хариу арга хэмжээ авахаа амласан юм.
Үүнээс хойш Оросын тал хоёр дахь шөнөө дараалан Украины Одесса боомтод агаарын цохилт өгсөн байна. Мөн лхагва гарагийн үүрээр Киевт нисгэгчгүй онгоцоор халдахыг завдсан ч Украины арми халдлагыг амжилттай няцаажээ.
Эх сурвалж: Reuters

#Крым, #ОРос, #УКраин, #Кировск,