Лас Вегасын цагдаагийн газар реппер Тупак Шакурын аллагын хэрэгтэй холбогдуулан энэ долоо хоногт Невада мужийн Хендерсон хотын нэгэн байршилд нэгжлэг хийх зөвшөөрөл авснаа мягмар гарагт мэдэгдэв.
Цагдаагийн байгууллага нэгжлэг хийх газрын хаяг болон бусад мэдээллийг өгөөгүй байна.
Шакур нь 25 настайдаа, 1996 оны есдүгээр сарын 7-ны шөнө Лас Вегас хотод машинтай явж байгаад буудуулж нас барсан юм.
“Associated Press”-ийн мэдээлснээр Невада мужийн хуулиар хүн амины хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа байдаггүй байна.
Шакур Лас Вегас дахь “MGM Grand” зочид буудалд болсон боксын тэмцээнээс буцаж явахдаа олон удаа буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн ч долоо хоногийн дараа шархаа даалгүй нас барсан.
Тухайн үед энэ хэрэгтэй холбогдуулан ямар нэгэн баривчилгаа хийгээгүй бөгөөд зарим гэрчүүд хамтран ажиллахаас татгалзаж байжээ.
Шакур нь 1994 онд мөн Манхэттэн дэх студид таван удаа буудуулсан ч амьд үлдсэн юм.
Түүнийг хип хопын түүхэн дэх хамгийн шилдэг уран бүтээлч гэдэг ч түүний нөлөө нас барснаас нь хойш хип хопоос хальж, дэлхийн соёлын бэлгэ тэмдэг болсон юм.
Шакурын 1995 онд гаргасан "Me Against the World" болон 1996 онд гаргасан "All Eyez on Me" зэрэг таван цомог нь тухайн үедээ чартуудыг тэргүүлж байв. Нас барсных нь дараа ч амжилт нь үргэлжилсээр, түүний нэрээр гурван цомог гаргасан байна.
Өнөө үед ч Шакурын нөлөө өндөр хэвээр байгаа бөгөөд түүний уран бүтээлүүд нийлээд 10.1 тэрбум аудио болон видео үзэлтийг цуглуулжээ.
Эх сурвалж: Insider

#Тупак Шакур, #нэгжлэг хийх зөвшөөрөл, #Лас Вегасын цагдаа,