-Хэвлэлийн хурал-
Хэнтий аймгийн шүүгч, прокурор, цагдаа нарын хууль бус үйлдлийн улмаас найман ишигний гэх хэрэгт хэлмэгдсэн иргэдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн Г.Төрболд "Манай мал хөрш айлын малтай нийлсэнтэй холбоотойгоор найман ишигний гэх хэрэг үүссэн. Энэ хэрэг хоёр жил гаруй үргэлжилж байна. Тухайн үеийн маргаанаар цагдаа ирж, хөрш айлын малыг манайхаас салгаж авч өгсөн байдаг. Үүнээс ямар ч илүү дутуу мал үлдээгүй. Улмаар цагдаа хохиролгүй болсон гэсэн бичиг хийгээд явсан.
Гэтэл үүний араас найман ишиг нэхэмжилсэн. Цагдаа дахин ирээд манайд найман ишиг нь байсан гэж үзэж, хэрэг үүсгэсэн. Мал нийлсэн тэр үеэр манайхаас 61 хонь алга болсон. Өөрөөр хэлбэл, найман ишигний хэрэг болон манай 61 хонь алга болсон хэрэг уялдаа холбоотой.
Эдгээр хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар, хууль шүүхийн байгууллагууд шалгасан. Гэвч зөвхөн нөгөө айлын найман ишиг нэхэмжилсэн өргөдөл л цагдаагийн байгууллагад очсон байсан.
Найман ишигний гэх хэрэгт холбогдуулж ээж минь 2.6 жил, аав минь хоёр жил цагдан хоригдох шийдвэрийг Хэнтий аймгийн хууль, шүүхийн байгууллагаас гаргасан. Хууль, шүүхийнхэнд би маш их гомдолтой байна" хэмээв.