Өчигдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Кремльд болсон уулзалтын үеэр хөлсний цэргийн “Вагнер” бүлгийг Батлан хамгаалах яамнаас бүрэн санхүүжүүлдэг байсныг мэдэгдсэн.

Хөлсний бүлгийг Оросын засгийн газар санхүүжүүлдэг гэх мэдээллийг Кремль олон жил үгүйсгэсний эцэст Путин анх удаа хүлээн зөвшөөрч байгаа нь энэ юм.

Түүний хэлснээр 2022 оны тавдугаар сараас 2023 оны тавдугаар сарын хооронд Вагнер 86 тэрбум рубль буюу нэг тэрбум ам.долларын санхүүжилт авсан байна.

Мөн хөлсний бүлгийн тэргүүн Евгений Пригожиний “Конкорд” нийтийн хоолны компани Оросын армид хоол хүнс нийлүүлэх зорилгоор улсаас 80 тэрбум рубль авчээ.

Путин үргэлжлүүлэн “Энэ ажлын хүрээнд хэн ч юу ч хулгайлаагүй, эсвэл бага хулгайлсан гэж би найдаж байна. Гэхдээ бид мэдээж энэ бүгдийг шалгах болно” гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ Оросын ерөнхийлөгч армийн цэргүүдэд хандан үг хэлэхдээ “Вагнер”-ын дайчдыг үргэлж хүндэтгэсээр ирснээ дурджээ. 

Тэрээр мөн цэргүүд болон аюулгүй байдлын албаны ажилтнуудыг бослогыг зогсооход гүйцэтгэсэн үүргийг нь үнэлж, магтсан байна.

Кремлийн дундад зууны үеийн Үнэн алдартны христийн сүмийн гадаа болсон ёслолын үеэр Путин Вагнер”-ын давшилтыг эсэргүүцэн амиа алдсан нисгэгчдийг дурсан, нэг минут хүндэтгэл үзүүлжээ.

Эх сурвалж: Reuters

#Вагнер, #Владимир Путин, #Евгений Пригожин, #Кремль, #ОРос,