Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн амралтын өдөр болсон явдлын талаар ард түмэндээ хандан үг хэлжээ. Тэрээр богино илтгэлдээ бослогыг зохион байгуулагчдад хариуцлага хүлээлгэнэ гэдгээ амлав.

Гэвч тэрээр “Вагнер”-ын жирийн цэргүүдийг “эх орончид” гэж нэрлэсэн бөгөөд тэднийг армид элсэх, Беларусь руу явах эсвэл эх орондоо үлдэх аливаа шийдвэрийг зөвшөөрөхөө мэдэгдсэн байна.

Тэрбээр өнгөрсөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ хөлсний бүлгийн тэргүүн Евгений Пригожинийн нэрийг шууд дурдаагүй юм.

“Вагнер”-ын дайчид Оросын томоохон хотыг эзлэн, дараа нь техник хэрэгслээ хойд зүгт Москваг чиглэн хөдөлгөсөн богино хугацааны бослого нь “Вагнер”-ыг шууд хяналтдаа авах засгийн газрын төлөвлөгөөний хариу байсан гэж Пригожин даваа гарагт “Telegram”-д нийтэлсэн 11 минутын аудио мэдэгдэлдээ дурджээ.

Тэрээр бослогыг зогсоох тохиролцоонд хүрснээсээ хойш анх удаа олон нийтэд тайлбар хийж буй нь энэ юм.

Түүний бослого мөн Украинтай хийж буй дайнд батлан хамгаалахын удирдлагуудын гаргасан алдааг эсэргүүцэх зорилготой болохыг тэрээр хэлсэн байна.

Түүнчлэн “Вагнер” үргэлж Оросын ашиг сонирхлын үүднээс л үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг Пригожин онцолжээ.

Тэрээр Оросын зарим энгийн иргэд жагсаалыг зогсоосонд сэтгэл дундуур байгааг дурдсан ч “Орос цэргүүдийн цусыг урсгахаас сэргийлэхийн тулд бослогыг зогсоосон” гэдгээ дахин илэрхийлсэн байна.

Мөн Оросын сонгогдсон эрх баригчдыг түлхэн унагах бодолгүй байснаа онцолжээ.

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зуучлалаар тохиролцсоны дагуу Пригожиний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хаана гэдгээ Кремль бямба гарагт мэдэгдэж байв.

Харин Путин даваа гарагийн мэдэгдэлдээ Москвагийн эсрэг жагсаал зохион байгуулагчдад хариуцлага тооцно гэдгийг хэлээд, хуучин холбоотон Пригожинийг Орос орны ар нуруунд хутгалсан гэж тодорхойлсон байна.

Тэрээр энэ үгээ өөрийн эрх мэдлээ сэргээх оролдлого болгон ашиглаж, үймээн самуунд үзүүлсэн хариу үйлдэл нь сул байсан гэсэн нийтлэг үзлийг няцаав. Путин өөрийгөө хямралыг удирдаж чадсанаар цуст гамшгаас сэргийлсэн гэж хэлжээ.

Тэрээр үймээн самууны эхэн үед “их хэмжээний цус урсахаас зайлсхийхийн тулд арга хэмжээ авсан” бөгөөд зохион байгуулагчид нь “өөрсдийн үйлдлүүдийг гэмт хэрэг гэдгийг ойлгосон” гэж хэлсэн байна.

Мөн Оросын нийгмийн эв нэгдлийг өндрөөр үнэлж, үймээн самууныг зогсоох хэлэлцээрийг зуучилсан гэгддэг Лукашенкод нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэх хүчин чармайлт гаргасанд нь талархал илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

#Вагнер, #Владимир Путин, #Евгений Пригожин, #ОРос,