ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн (IISNC)-гээс “Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд МУИС-ийн номын санд зохион байгуулах гэж байна.

Тус хурал нь:

·         Нүүдэлчдийн ёс зүй, ёс суртахууныг нээн судлах,

·         Нүүдэлчдийн ёс зүй нь соёл хоорондын харилцан ойлголцолд ямар хувь нэмэр оруулсныг судлан шинжлэх,

·         Төв болон Дотоод Ази төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд нүүдэлчдийн нийгэм, соёл хэрхэн өөрчлөгдөж, тэдгээрт ямар асуудал бэрхшээл тулгамдаж буй тухай асуудлыг хэлэлцэх зорилготой юм.

Тус хуралд 26 орноос 80 илтгэгч, тухайлбал Австрали, Австри, АНУ, БНХАУ, Индонези, Иордан, Итали, Их Британи, Казахстан, Канад, Киргизстан, Колумби, Латви, Монгол, Нидерланд, ОХУ, Португал, Словак, Тайланд, Турк, Унгар, ХБНГУ, Чех, Швейцар, Эквадор, Япон зэрэг орнуудын эрдэмтэн судлаачид оролцоно.

Түүнчлэн эрдэм шинжилгээний хурлыг тохиолдуулан Уран зургийн галерейд “ГАРВАЛЬ” үзэсгэлэнгийн нээлт болох юм. Уг үзэсгэлэнг 6-р сарын 23-аас 7-р сарын 2-ны хооронд олон нийтэд дэлгэж, Төв Азийн залуу уран бүтээлчдийн уламжлал ба орчин үеийг хослуулсан уран бүтээлийг танилцуулна. Үзэсгэлэнг Буриадын куратор Амгалан Ринчинэ ба Киргизстаны куратор Ынтымак Абдылдаев дэглэх юм.

“Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын их сургууль, Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн, Нүүдэлчдийн судалгааны комисс, Оксфордын их сургууль, Виннипегийн их сургууль, Монголын Антропологийн холбоо хамтран зохион байгуулж байна.

#өв соёл, #Нүүдэлчдийн ёс зүй,