Филиппиний зүүн хойд хэсэгт орших “Төгс” конус хэлбэртэй гэдгээрээ алдартай Майон галт уул идэвхэжсэний улмаас зургаан километрийн радиуст амьдардаг 13,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Галт уул өнгөрсөн долоо хоногоос хайлмаг буюу лаав цацаж эхэлсэн боловч өнгөрсөн амралтын өдрүүдэд идэвхжил нь эрчимжиж эхэлсний дараа нүүлгэн шилжүүлэлт зарлажээ.
Хэрэв ойрын өдрүүдэд Майоны идэвхжил нэмэгдсээр байвал илүү олон хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлага үүснэ гэж тус улсын галт уул судлаач ахлах Тересито Баколкол анхааруулав.
Одоогоор галт уулын хайлмаг удаан хурдаар тогооноос урсан гарч байгаа тул аюулын түвшинг 5-3 гэж тодорхойлсон байна.
Бикол хэмээх газар тариалангийн бүсэд байрладаг Майон нь тус улсын хамгийн идэвхтэй галт уулуудын нэг юм. Сүүлийн хэдэн долоо хоногт газар хөдлөлт байнга болсны улмаас идэвхэжсэн байна.
1814 онд галт уул дэлбэрэхэд 1,200 хүн амиа алдаж, бүхэл бүтэн хотыг үгүй хийж байжээ. Сүүлд 2013, 2018 онд болсон дэлбэрэлтийн үеэр харьцангуй цөөн хүн амиа алдсан байна.
Гэвч өнгөрсөн хугацаанд хүчтэй хар салхины улмаас галт уулын чулуулаг, шавар урсаж, олон хүнийг үхэлд хүргэж байжээ.
2006 онд “Дуриан” хар салхи Майоны энгэр дэх галт уулын чулуулгийг урсгаж, тосгонууд дарагдаж, 200 орчим хүн амиа алдсан бол 2020 онд “Гони” супер хар салхины улмаас галт уулын чулуулаг урсаж дор хаяж 10 хүн амь үрэгдсэн байна.
Гиннесийн “хамгийн шовгор” галт уул гэж тодорхойлсон Майон бол жуулчдын очих дуртай газруудын нэг бөгөөд галт уулын идэвхжилийг үзэхийн тулд жуулчид тус бүс нутгийг ихээр зорих болсон тул орон албан тушаалтнууд жуулчдад зориулж үзэх цэгүүдийг зааж өгчээ.
Сүүлийн өдрүүдэд мөн Таал, Канлаон гэх өөр хоёр ууланд идэвхжилийн шинж тэмдэг илэрсэн тул анхааралтай ажиглаж байна. Филиппинд 24 идэвхтэй галт уул байдаг аж.
Эх сурвалж: BBC