Хөхөөр хооллож байсан эсэх, эсвэл хэр удаан хөхөөр хооллосон эсэх нь хожим хүүхдийн сурлагад нөлөөлдөг байж болзошгүйг судалгаагаар тогтоожээ.

Оксфордын их сургуулийн Үндэсний перинаталь эпидемиологийн албаны судлаач, докторант Рене Перейра-Элиас 5,000 орчим британи хүүхдийг нялх бага байхаас нь авхуулаад ахлах сургуулиа төгсөх хүртэл нь дагасан байна. Түүний судалгаа 2000-аад оны эхэн үед эхэлжээ. 

Перейра-Элиас уг судалгааныхаа тайланг даваа гарагт “Archives of Disease in Childhood” сэтгүүлд нийтэлсэн байна.

Тэрээр хүүхдүүдийг хэр удаан хөхөөр хооллосноор нь дараах байдлаар бүлэг болгон хуваажээ: огт хөхөөр хооллоогүй, хэдэн сар, эсвэл нэг жил ба түүнээс дээш хугацаагаар. Дараа нь уг мэдээллээ хүүхдүүдийн Ерөнхий боловсролын гэрчилгээ олгох шалгалтын дүнтэй харьцуулсан байна.

Ингээд эрдэмтдийн баг хэзээ ч хөхөөр хооллож байгаагүй хүүхдүүдтэй харьцуулахад 12-оос доошгүй сар хөхөөр хооллосон хүүхдүүд математик болон англи хэлний “GCSE” шалгалтандаа өндөр оноо авах магадлал 39%-иар илүү, англи хэлний шалгалтандаа унах магадлал 25%-иар бага байсныг тогтоосон байна.

Хөхөөр хооллохтой холбоотой ямар нэг зүйл хүүхдийг илүү өндөр авахад хүргэдэг байж болох ч өөр бие даасан хүчин зүйл үүнд нөлөөлдөг байж болно гэж судалгаанд оролцоогүй Английн Нээлттэй Их Сургуулийн хэрэглээний статистикийн гавьяат профессор, доктор Кевин МакКонвэй үзэж байна.

Судалгааны ахлах зохиолч Перейра-Элиас мөн судалгааны явцад эхийн танин мэдэхүйн чадвар гэх мэт эцсийн үр дүнд нөлөөлж болох олон хүчин зүйлийг хянахыг хичээсэн боловч судалгаанд бүгдийг тооцож чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Гэвч судалгааны үр дүн нь хөхөөр хооллохын олон ашиг тусын нэгийг харуулсан гэж зарим эрдэмтэд сайшааж байна.

Доктор Перейра-Элиас судалгааны үр дүн ямар гарснаас үл хамааран энэ нь хүүхдээ заавал хөхөөр хооллох ёстой гэсэн үг биш болохыг тэмдэглэв.

Хүүхдээ хөхөөр хооллох боломжгүй, эсвэл хөхүүлээгүй хүмүүс хүүхдийнхээ өмнөөс харамсаж, өөрсдийгөө буруутгах ёсгүй. Мөн шалгалтын оноонд тийм ч их зөрүү байхгүй тул эцэг эхчүүд санаа зовох шаардлагагүй болохыг Перейра-Элиас сануулсан байна.

Тэрээр хөхөөр хооллох нь олон ашиг тустай учраас эцэг эхчүүдийг хүүхдээ хөхөөр хооллохыг дэмжихийг уриалжээ.

Түүнчлэн судалгааны үр дүнг баталгаажуулахын тулд илүү олон судалгаа хийх шаардлагатай байгааг Перейра-Элиас хэлэв.

Эх сурвалж: CNN

#судалгаа, #хөхөөр хооллох, #хүүхдийн сурлага,