Украины арми зүүн хэсгийн Луганск мужийн нэгэн тосгонд агаарын цохилт өгсний улмаас таван хүн амь үрэгдсэн болохыг Москвагийн албаныхан лхагва гарагт мэдэгдэв. 

Луганск дахь Оросоос томилогдсон албаныхны хэлснээр Украины арми АНУ-д үйлдвэрлэсэн “HIMARS” системийг ашиглан Карпаты тосгоны ферм рүү пуужин харвасны улмаас 19 хүн шархадсан байна.

Түүнчлэн Украин долоо хоногийн дотор гурав дахь удаагаа Оросын хилийн ойролцоох Шебекино хотод их буугаар цохилт өгснийг мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгдэв. 

Хоёр хүн эмнэлэгт хүргэгдэж, орон сууц болон бусад байшин барилгын цонхнууд хагарч, дээврүүд нь эвдэрсэн байна.

Мөн Украин Оросын өмнөд хэсгийн Краснодар мужид байрлах Афипскийн газрын тос боловсруулах үйлдвэрт нисгэгчгүй онгоцоор халдсаны улмаас гал гарчээ.

Галыг унтраасан бөгөөд хүний амь нас эрсдээгүй болохыг амбан захирагч Вениамин Кондратьев “Telegram”-аар мэдэгдэв. Уг газрын тос боловсруулах үйлдвэр нь Хар тэнгисийн Новороссийск боомтоос холгүй, мөн энэ сард хэд хэдэн удаа халдлагад өртсөн өөр нэг газрын тос боловсруулах үйлдвэртэй ойролцоо байдаг байна.

Халдлагыг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байгаа ч сүүлийн хэдэн долоо хоногт Оросын нутаг дэвсгэрт гарсан халдлагуудад Москва Киевийг буруутгаж байгаа.

Харин мягмар гарагийн шөнө Украины тэнгэр харьцангуй нам гүм байж, өмнөх өдөр нь болсон довтолгооны дараа томоохон агаарын дайралт бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Краснодар, #Луганск, #ОРос, #УКраин,