Мягмар гарагт мэргэжилтнүүд, профессорууд, тэр дундаа “OpenAI” болон “Google Deepmind” компанийн тэргүүнүүд хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг мөхөлд хүргэж болзошгүй гэж анхаарууллаа.
“Center for AI Safety” (CAIS) ашгийн бус байгууллагын нийтэлсэн 350 гаруй гарын үсэг бүхий захидалд “Хиймэл оюун ухаанаас үүдэлтэй хүн төрөлхтний мөхөх эрсдэлийг бууруулах явдал нь цар тахал, цөмийн дайн зэрэг нийгмийн бусад эрсдэлүүдийн адил дэлхийн тэргүүлэх зорилт байх ёстой” гэж бичжээ.
“ChatGPT”-ийг бүтээгч “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман, “Google DeepMind”-ийн гүйцэтгэх захирал Демис Хассабис, “Anthropic”-ийн Дарио Амодей нар бүгд энэхүү мэдэгдлийг дэмжсэн байна.
Мөн гүнзгий сургалтын чиглэлээр хийсэн ажлаараа 2018 онд Тьюрингийн нэрэмжит шагнал хүртсэн “Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг” гэгддэг гурван хүний хоёр нь Жеффри Хинтон, Ёшуа Бенгио нар болон Харвардаас Хятадын Цинхуа хүртэл их сургуулиудын профессорууд багтжээ.
Хиймэл оюун ухааны гурав дахь загалмайлсан эцэг Янн Лекуны ажилладаг “Meta” мэдэгдэлд гарын үсэг зураагүй болохыг “CAIS” онцолсон байна.
Уг захидалд хиймэл оюунаас үүдэн бий болох боломжтой зарим эрсдэлийг дурджээ.
Үүнд: Хиймэл оюун ухааныг хор хөнөөлтэй зэвсэг бүтээхэд ашиглаж болно; хиймэл оюун ухаанаас үүссэн ташаа мэдээлэл нь нийгмийг тогтворгүй болгож, хамтын шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлж болзошгүй; хиймэл оюуны тусламжтайгаар цөөн хүн асар их эрх мэдэлтэй болж, дарангуйлагч дэглэмүүдийг дэмжихэд ашиглагдаж болно; “Wall-E” кинонд гардагтай адил хүмүүс хиймэл оюун ухаанаас хэт хамааралтай болж болзошгүй.
Өнгөрсөн гуравдугаар сард Илон Маск болон хиймэл оюун ухааны хэсэг мэргэжилтнүүд болон салбарын бусад удирдлагууд нийгэмд учирч болзошгүй эрсдэлийн талаар анх анхааруулж байв.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #хиймэл оюун ухаан, #хүн төрөлхтний мөхөл,