Энэ долоо хоногийн эхээр Украины талаас Оросын хилийг зөрчиж, зэвсэгт халдлага үйлдсэн “Оросын сайн дурынхны корпус” (RDK)-ын тэргүүн Денис Капустин дахин дайралт хийнэ гэдгээ амлав.

Тэрээр “Бид та бүхэнтэй хилийн нөгөө талд дахин уулзана гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдсэн байна.

Даваа гарагт “RDK” нь “Оросын эх чөлөөний легион” (LSR) нэртэй өөр нэг хагас цэрэгжүүлсэн зэвсэгт бүлэглэлтэй хамтарч Белгород муж руу дайрсан юм.

Харин Оросын хүчин дайралтыг няцааж, 70 гаруй хорлон сүйтгэгчийг устгаж, үлдсэн хэсгийг нь хилээр түлхэн гаргасан бөгөөд Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу цаашид ямар ч халдлагад “хатуу хариу” өгнө гэдгээ сануулсан байна.

Лхагва гарагт Украины нутаг дэвсгэрээс сэтгүүлчдэд яриа өгөхдөө Капустин “довтолгооны үр дүнд сэтгэл хангалуун” байгаагаа илэрхийлжээ. Түүний хэлснээр Оросын нутаг дэвсгэрт халдан довтолж, 24 цагийн дараа шахагдан гарахаасаа өмнө дайчид нь Оросоос хуягт тээвэрлэгч болон бусад зэвсгүүдийг олзолсон байна.

Оросын арми олон тооны хорлон сүйтгэгчийг устгаснаа мэдэгдсэн бол Капустин дайралтын үеэр “RDK”-ийн хоёр дайчин шархадсан болохыг хэлжээ.

Харин “LSR”-ийн мэдээлснээр бүлгийн хоёр байлдагч амиа алдаж, 10 хүн шархадсан байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр Капустин мөн барууны орнуудаас Украинд хандивласан зэр зэвсэг ашигласан гэх мэдээллийг үгүйсгэв.

Оросын эрх баригчид “RDK” болон “LSR”-ийг Украинтай холбоотой гэж тодорхойлж байгаа боловч Киев халдлагад оролцоогүй болохоо мэдэгдээд, зэвсэгт бүлэглэлүүдийг Кремлийн эсрэг хувьсгалт бүлэг гэж нэрлээд байгаа.

Хоёр бүлэглэл хоёулаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний дэглэмийг түлхэн унагах зорилготой болохоо илэрхийлсэн. Мөн дайнд Украины төлөө тулалдаж байснаа мэдэгдсэн.

Капустиний хэлснээр Украин улс “RDK”-д зөвхөн эмнэлгийн хэрэгсэл, бензин, хоол хүнсээр дэмжлэг үзүүлж байгаа аж.

Зэвсэг бүлэглэлүүд АНУ-д үйлдвэрлэсэн цэргийн техникүүдийг Белгородод ашигласан гэдгийг батлахын тулд Оросын тал зарим зургуудыг нийтэлсэн боловч цэргийн шинжээчид үүнийг зохион байгуулалттай, тавилттай зураг байж магадгүй гэж таамаглаж байна.

Эх сурвалж: BBC

#Белгород, #ОРос, #Оросын сайн дурынхны корпус, #Оросын эх чөлөөний легион,