Өнгөрсөн гуравдугаар сард тагнуулын хэргээр баривчлагдсан АНУ-ын сэтгүүлч Эван Гершковичийг цагдан хорих хугацааг Оросын шүүх гурван сараар сунгасан тухай Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Шүүгчийн шийдвэрийн дагуу Гершкович наймдугаар сарын 30 хүртэл Москвагийн Лефортово шоронд үргэлжлүүлэн хоригдох аж.

Түүний баривчилгаа нь ЗХУ-ын үеэс хойш анх удаа Москва АНУ-ын сэтгүүлчийг тагнуул хийсэн хэрэгт татаж байгаа явдал юм.

Украины дайны талаар сурвалжилга хийж байхдаа Екатеринбург хотоос баривчлагдсан Гершкович түүнд тулгаад буй хэргийг няцаасан. Мөн “Wall Street Journal” сэтгүүл болон АНУ-ын засгийн газар түүнийг буруугүй гэж мэдэгдээд, сэтгүүлчийг нэн даруй суллахыг уриалсаар байна.

Мягмар гарагт болсон шүүх хуралд сэтгүүлчдийг оролцуулаагүй бөгөөд энэ талаар урьдчилж мэдэгдээгүй байна.

Өдгөө 31 настай Гершкович шүүх хуралдаанд оролцсон эсэх нь тодорхойгүй байна.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллерийн хэлснээр АНУ-ын Элчин сайдын яамны дипломатууд шүүх хуралд оролцсон байна.

Нью Жерсигээс ирсэн Гершковичийн эцэг эхийг шүүхийн байранд оруулсан ч мягмар гарагт болсон шүүх хуралд оролцуулаагүй болохыг Оросын “Интерфакс” агентлаг мэдээлэв.

Төрийн департаментын мэдэгдсэнээр түүний эцэг эхийг Москвад ирэхэд АНУ ямар нэг туслалцаа үзүүлээгүй байна.

Орос улс Гершковичийг АНУ-ын тагнуулын байгууллагуудад дамжуулах зорилгоор мэдээлэл цуглуулахыг оролдсон гэж буруутгаж байгаа ч ямар нэгэн нотлох баримт дэлгээгүй.

Хэрэв шүүх түүнийг гэм буруутайд тооцвол 20 хүртэл жилийн хорих ял авч магадгүй юм.

Консулын ажилтнууд Лефортово шоронд хоригдож буй Гершковичтэй хоёр дахь удаагаа уулзахыг хүссэн ч тэдэнд зөвшөөрөл өгөөгүй тухай өнгөрсөн баасан гарагт “Wall Street Journal” мэдээлсэн. Өнгөрсөн сард Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хамт Нью-Йоркт айлчлах гэж байсан Оросын сэтгүүлчдэд АНУ виз олгохоос татгалзсан тул Орос ийм шийдвэр гаргасан байж магадгүй гэж “WSJ” таамагласан байна.

Эх сурвалж: BBC

#Wall Street Journal, #ОРос, #Сэтгүүлч, #шүүх, #Эван Гершкович,