шүүх


62
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь шүүгдэгч Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох хэргийг 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрээ хэргийн оролцогч нарт танилцуулсан, улмаар шийдвэрийн тоймыг товч байдлаар бэлтгэн шүүхийн цахим хуудаст байршуулсан болно. Тус шүүхээс “шийдвэр”-ээ хуульд заасны дагуу албан ёсоор бичгээр гаргаж, нийт оролцогч нарт гардуулах, улмаар цахим санд байршуулахаас гадна шүүх хурлын яллах, өмгөөлөгч талын оролцогч нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шатны шүүхэд хянуулах эрхтэй тул хүлээцтэй, бодит мэдээлэлтэйгээр асуудалд хандахыг, мөн худал ташаа мэдээлэл түгээхгүй байхад анхаарахыг сонирхогч этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг олон нийтэд хандан мэдээлэл хүргүүлж байна. Зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор зарим ташаа мэдээлэл гарч байх тул дараах мэдээллийг тодруулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг бодит байдлаар, эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Тус зохицуулалтын хүрээнд Ц.Давгадорж нарт холбогдох хэргийг өмнө нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч энэ нь хэргийн талаар нотолбол зохих байдалд хамааралтай, ялангуяа цахим орчинд тарсан зурагтай холбоотой асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар прокурор, мөрдөгчид үүрэг болгож буцааснаас хэн нэгнийг гэмт хэрэгт гэм буруутай мэтээр урьдчилан шийдвэрлэсэн асуудал биш болно. Мөн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаас гадна шүүх нь хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, тухайн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй, харин үзэл бодол, таамаглалд хөтлөгдөх төдий байдлаар шийдвэрлэхийг хориглодог. Тийм учраас, шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн нийт 14 хавтас, 3500 хуудастай хэргийг нийт 11 өмгөөлөгч, 2 прокурор, хохирогч талын ар гэрийн хүмүүс, ард иргэдийн төлөөлөл, хяналтыг илэрхийлдэг 2 иргэдийн төлөөлөгч нарыг оролцуулж, улмаар хэргийн оролцогч нараас тус бүр чөлөөтэй, дэлгэрэнгүй шинжлэн судлуулсан яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтууд, тэдгээрийн стандарт шаардлага болон оролцогч нарын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, гэмт хэрэг үйлдэгдсэн үйл явдлыг сэргээн дүрсэлж, үнэлэн дүгнэхэд шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг “хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тус эрүүгийн хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй байна. Түүнчлэн тус хэргийг хянан шийдвэрлэгдэхээс өмнө цахим сүлжээнд цацагдсан гэх зураг, дүрслэл нь тухайн эрүүгийн хавтаст хэрэг дэх дуу-дүрсний бичлэгийг бүрэн бүтэн илэрхийлэхгүй, харин хүнийг алсан үйлдлийнхээ өмнө болон дараа Ц.Давгадорж нь Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хэрцгий байдлаар айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн буюу боож унагаах, өөрийн өмнө мөргөж сөгдүүлэх, мөн ална, алуулна гэх байдлаар заналхийлж, эрхшээлдээ байлгасан зэрэг ноцтой үйлдлүүдийн процессын зөвхөн нэг хором хэсэгт хамааралтай болох нь илэрсэн, улмаар Ц.Давгадоржийг унтсаны дараа Э.Ган-Эрдэнэ цонхоор гарч Хан-Уул дүүргийн цагдаад мэдэгдэж, цагдаагийн бүрэлдэхүүн очсон зэрэг дэс дараалал бүхий үйл явдлууд тогтоогдсон байдаг. Иймд шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамтран оролцоогүй буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч Ц.Давгадоржийг прокуророос зүйлчлэн ирүүлсэн гэмт хэргүүдэд гэм буруутайд тус тус тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. Хэд хэдэн шүүгдэгч нарын дотор насанд хүрээгүй шүүгдэгч байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хаалттай явуулахыг хуулиар шүүхэд үүрэг болгосны дагуу шүүх хуульд захирагдаж хуралдааныг хаалттай явуулсан болно. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх
106
Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нар 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Төв аймагт ажиллалаа.
357
Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас санаачлан шүүх, хууль, сэтгүүл зүйн салбарын төлөөллийг оролцуулсан “Шүүхийн нээлттэй, ил тод байдал (сорилт-өөрчлөлт-ирээдүй)” уулзалт, хэлэлцүүлэг 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
422
Өнгөрсөн гуравдугаар сард тагнуулын хэргээр баривчлагдсан АНУ-ын сэтгүүлч Эван Гершковичийг цагдан хорих хугацааг Оросын шүүх гурван сараар сунгасан байна.
466
“...Нүүрсний хэргийн №1” гэгдэж буй УБТЗ-д удирдах алба хашиж байсан С.Батдөлийн хэрэг шүүхийн “үүд”-нд очжээ.
520
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЗ/275-т дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал ирүүлснийг хүлээн авахаас татгалзаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
578
Гэрэл зургийг MPA.mn
488
Иргэн А нь гэртээ хадам ахтайгаа маргалдан, зодолдох үедээ түүнийг хутгалж хөнөөсөн гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүхээс А-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэм буруугийн хэр...
507
Уг нь “хонгил”-ын шүүх гэдэг байв. Учир нь улс төр, хууль хяналтын нөлөө бүхий нөхдүүд “хонгил”-ыг бүрдүүлж, шүүхийг захирч байлаа. “Хонгил”, тэдэнд үйлчилдэг шүүгч нар нэр, устайгаа нийтэд зарлагдсан. Жишээ...
817
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп сонгуулийн өрсөлдөгч Хиллари Клинтон болон бусад Ардчилсан намын гишүүдийг 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлыг Оростой холбож, будлиантуулахыг оролдсон хэмээн буруутгаж шүүхэд өгчээ. Трамп...
879
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 2 дугаар сарын 14-нөөс 2 дугаар сарын 18-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 175 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн...
668
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн М.Пүрэвсүрэнтэй чуулганы талаар ярилцлаа. -Нийт шүүгчийн чуулганд хэдэн шүүгч оролцох вэ. Ажлын хэсэг чуулганы...
Цааш үзэх