“Т” худалдааны төвд зохион байгуулагчаар ажилладаг Б нь тус төвд лангуу түрээслэгч У-д “маскаа зүү” гэх шаардлага тавихад У “чамаар заалгахгүй” гэж хэлснээс болж маргалдан, улмаар харилцан зодолджээ. У нь Б-д хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун дээд зовхи, зүүн доод зовхи, хацар, чамархай, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн чамархай, баруун сарвуунд зулгаралт гэмтэл үүсгэсэн. Харин Б нь У-д хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зулай, дагз, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт У, Б.. нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцэв.

Иргэн Б, У нар хоёулаа дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудаар нотлогдсон. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж, прокуророос шүүгдэгч Б, У нарт 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь оногдуулах санал гаргасан ба уг ялыг аль аль нь хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхээс Б, У нарыг нэг нэгэндээ хүч хэрэглэн халдаж, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.., У.. нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, тэдэнд 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа.

Нэг нэгнээ хүндэлдэггүй, асуудлыг хүчээр шийдвэрлэх гэдэг, биеэ барих чадваргүй, тэвчээргүй байдал нь уг хоёр залууг бие биенээ гэмтээх, цаашлаад эрүүгийн ял шийтгэл хүлээх шалтгаан болов.

Боловсруулсан: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул

#шүүх,