АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп сонгуулийн өрсөлдөгч Хиллари Клинтон болон бусад Ардчилсан намын гишүүдийг 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлыг Оростой холбож, будлиантуулахыг оролдсон хэмээн буруутгаж шүүхэд өгчээ.
Трамп хууль ёсны гомдолдоо “2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хатагтай Клинтон болон түүний хамтрагчид хүний мөс чанарыг цочирдуулж, энэ улсын ардчиллыг доромжилсон санаанд багтамгүй хуйвалдаан зохион байгуулсан. Шүүгдэгч тал Бүгд найрамдах намын өрсөлдөгч Дональд Ж.Трампыг гадаадын дайсагнасан засаглалтай нууцаар хамтран ажиллаж байна гэсэн худал мэдээг тараахын тулд санаатайгаар үгсэн хуйвалдсан” гэж бичжээ.
Трамп 24 сая долларын илүү зардал гаргахаас өөр аргагүйд хүрсэн тул Клинтоноор хохирлыг нөхөн төлүүлж, мөн торгууль төлөхийг шаардсан байна.
Уг нэхэмжлэлд Клинтоноос гадна Ардчилсан намын Үндэсний хорооны дарга асан Дебби Вассерман Шульц, Холбооны мөрдөх товчооны дарга асан Жеймс Коми, Ардчилсан намын улс төрийн зөвлөх Жон Подеста нарыг нэрлэсэн байна.
2016 онд сонгуулийн кампанит ажлын үеэр Трампын багийг Оросын туршуулуудтай хуйвалдаж, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хэмээн хардаж байсан юм.
Хоёр жилийн турш үргэлжилсэн мөрдөн байцаалтын эцэст 2020 онд Бүгд найрамдах нам тэргүүтэй АНУ-ын Сенатын хороо Орос улс Бүгд найрамдах намын улс төрийн ажилтан Пол Манафорт болон “WikiLeaks” сайтыг ашиглан Трампыг ялуулахад нөлөөлөх гэж оролдсон гэж дүгнэсэн байдаг.
Гэхдээ мөрдөн байцаалтын явцад хуйвалдааныг нотлох нотолгоо олж чадаагүй юм.
Эх сурвалж: BBC

#АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, #Хиллари Клинтон, #шүүх,