“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө үндэсний сүлжээ”-ний гишүүн байгууллагууд болох Глоб Интернэшнл төв, Хэвлэлийн хүрээлэн, Монголын Эмнести Интернэшнл байгууллага нь “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч Б.Даваахүүг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасан “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьж буй асуудалд анхаарал хандуулж байна.