“Midjourney”, “Dall-e 2”, “Stable Diffusion” зэрэг бодит мэт зураг бүтээх хиймэл оюун ухааны олон хэрэгслүүд байдаг.

Эдгээр хэрэгслүүд нь олон тооны бодит зургуудыг харж суралцдаг боловч өгөгдөл дутуу нөхцөлд өөрийн ойлголтоор хоосон зайг нөхдөг. Үр дүнд нь илүү гар хөлтэй хүн, хүрээлэн буй орчинтойгоо ууссан эд зүйлс зэрэг алдаатай зураг бүтдэг байна.

Харин өгөгдөл хангалттай байгаа тохиолдолд хиймэл оюун ухааны хэрэгслүүд өнгөц харахад бодит мэт зураг бүтээж чаддаг.

Тухайлбал, даваа гарагт Пентагоны ойролцоо томоохон дэлбэрэлт болж, хар утаа гарч буй зураг олон нийтийн сүлжээгээр цацагджээ. Хэдхэн минутын дотор олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглэгчид, зарим баталгаажсан хаягууд зургийг илүү олон хүнд түгээсэн байна. Үүний улмаас хөрөнгийн зах зээлд бага зэрэг уналт ажиглагджээ. Хожим нь албаны хүмүүс ийм зүйл болоогүйг баталсан.

Хиймэл оюун ухаанаар бүтсэн зургууд хүнийг төөрөгдүүлдэг ч төгс биш тул онлайнд нийтлэгдсэн шуурхай болоод онцгой мэдээний зургуудыг үзэхдээ дараах зүйлсийг анхаарах нь зүйтэй юм.

  • Үйл явдал хэзээ ч вакум орчинд болдоггүй - Томоохон дэлбэрэлт эсвэл ямар нэг онцгой үйл явдал болоход янз бүрийн хүмүүс, өөр өөр өнцгөөс үйл явдлыг баримтжуулж, мэдээллийн урсгал бий болдог. 
  • Контентыг хэн нийтэлсэн байна вэ – Тухайн хэрэглэгчийн өмнө нь нийтэлж байсан зүйлсийг харах хэрэгтэй. Хэрэглэгчийн амьдардаг газар, эсвэл одоо байгаа байршил нь үйл явдал болж буй байршилтай таарч байна уу? Хэрэглэгч хэнийг дагаж, хэн тэднийг дагаж байгааг шалгахаа мартаж болохгүй. Тэдэнтэй холбоо тогтоож, үйл явдлын талаар лавлаж болохоор байна уу гэдгийг тунгааж үзээрэй.
  • Нээлттэй эх сурвалжийн хэрэгслүүдийг ашигла – “Google Images”, “TinEye” зэрэг зураг хайх хэрэгслүүдийн тусламжтайгаар зургаар хайлт хийж, зургийг анх хаана, хэзээ ашигласныг тогтоох боломжтой. Мөн үйл явдал тухайн цаг мөчид болж байгаа эсэхийг шалгахын тулд олон нийтэд зориулсан замын хөдөлгөөний камерын бичлэгийг үзэх гэх мэт өөр хэрэгслүүдийг ашиглаж болно.
  • Зургийг анхааралтай ажиглаж, дүн шинжилгээ хийх - Үйл явдал хаана, хэзээ болсныг тогтоохын тулд зураг дээр замын тэмдэг болон бусад тэмдэглэгээ байгаа эсэхийг ажиглаж, тэр ч байтугай цаг агаарын нөхцөл байдал зэрэг сэжүүрүүдийг анхаарч үзээрэй.
  • Гар, нүд, биеийн байрлал – Хэрэв зураг дээр хүн байгаа бол тэдний нүд, гар, ерөнхий байрлалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн бичлэгний хувьд хүний нүдээ анивчих хөдөлгөөн тун эв хавгүй харагддаг. Иймд ихэнх сургалтын өгөгдөлд нүдээ аньсан царай байдаггүй. Мөн эв хавгүй гар, мушгирсан мэт хөл зэрэг нь хуурамч зургийг илрүүлэхэд тусална.

Эх сурвалж: Al Jazeera

#AI, #хиймэл оюун ухаан,