Украины зэвсэгт хүчин Оросын хилийн Белгород муж руу нэвтрэх оролдлого хийсэн тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос иш татан Оросын төрийн өмчит “Тасс” агентлаг мэдээлжээ.
Песковын хэлснээр Украины хорлон сүйтгэгчид Белгород муж руу нэвтрэх оролдлого хийсэн тухай Батлан хамгаалах яам, Аюулгүй байдлын алба болон хил хамгаалах газар Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдсэн байна.
Украин Белгород мужид хорлон сүйтгэх ажиллагаа явуулах гэж байсан нь Бахмут дахь нөхцөл байдлаас олон нийтийн анхаарлыг сарниулах зорилготой гэж тэрээр мэдэгджээ.
Мөн “Оросын арми Украины хорлон сүйтгэгчдийг Оросын нутаг дэвсгэрээс шахан гаргаж, устгахаар ажиллаж байна. Хүч, арга хэрэгсэл хангалттай байгаа” гэж Песков нэмж хэлэв.
Харин Украины цэргийн тагнуулын алба Белгород хотод болсон зэвсэгт ажиллагаанд өөрсдийгөө хамаагүй гэж мэдэгдээд, Оросын иргэдтэй холбоотой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Цэргийн тагнуулын хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсовын хэлснээр уг ажиллагааг хагас цэрэгжүүлсэн “Оросын эрх чөлөөний легион” болон “Оросын сайн дурын корпус” зохион байгуулсан байж магадгүй байна.
Зарим мэдээллээр Орос руу нэвтэрсэн хорлон сүйтгэгчид Козинка, Глотове, Гора-Подол гэсэн гурван сууринг хяналтдаа авсан ба Грайвороныг хяналтандаа авахын тулд ширүүн тулаан өрнөж байна.
Эх сурвалж: The Guardian