Бямба гарагт “Их долоо”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа гишүүн орнууд хамтарсан мэдэгдэл гаргасан. Үүндээ Хятадтай холбоотой Тайвань болон бусад газар нутгийн маргаан, эдийн засгийн дарамт, хүний эрх асуудал, Бээжин болон тус бүлэг хоорондын хурцадмал байдлыг онцолсон юм.
Тэгвэл хамтарсан мэдэгдлийн хариуд даваа гарагт Бээжин Японы элчин сайдыг дуудаж, Их Британийг хатуу шүүмжилжээ. Мөн Хятадын төрийн дэмжлэгтэй “Global Times” сонин “Их долоо”-ийн уулзалтыг “Хятадын эсрэг хэлэлцүүлэг” гэж нэрлэв.
Даваа гарагт “Global Times” сонин “Их долоо Хятадын эсрэг хэлэлцүүлгээ хийлээ” гэсэн гарчигтай нийтлэлдээ “АНУ барууны ертөнцөд Хятадын эсрэг сүлжээ бий болгохоор шаргуу ажиллаж байна” гээд, мэдэгдлийн агуулгыг “Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцож, Хятадыг гутаан доромжилж байгаа хэрэг” гэж тодорхойлжээ.
Харин Бээжингийн Гадаад хэргийн яам “Их долоо”-ийн мэдэгдлийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхдээ ням гарагийн орой дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч Японы элчин сайдыг дуудсан байна.
Хятадын Гадаад хэргийн дэд сайд Сун Вэйдун Японыг “дээд хэмжээний уулзалтын үеэр бусад орнуудтай хамтарч, Хятадыг гутаан доромжилж, дайрч давшилж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцож, олон улсын хуулийн үндсэн зарчим, мөн 1972 оны Хятад-Японы хамтарсан улс төрийн дөрвөн баримт бичгийн үзэл санааг зөрчсөн” хэмээн буруутгажээ.
Мөн Японыг Хятадын талаарх ойлголтоо засаж, стратегийн бие даасан байдлаа барьж, Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн зарчмыг баримталж, хоёр орны харилцааны тогтвортой хөгжлийг бодитойгоор баримтлахыг шаардсан байна.
“Их долоо”-ийн мэдэгдэлд мөн дурдагдсан Хятадын ойрын холбоотон Орос мөн дээд хэмжээний уулзалтыг Орос болон Хятадын эсрэг үзлийг үржүүлдэг "инкубатор" гэж нэрлэжээ.
Түүнчлэн Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Бээжинг дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн төлөөх хамгийн том сорилт болж байна гэж мэдэгдсэний дараа ням гарагт Хятадаас Их Британид суугаа Элчин сайд БНХАУ-ыг гүтгэхээ зогсоохыг Лондонд уриалсан байна.
Эх сурвалж: Reuters

#Их Британи, #Их долоо, #ХЯтад, #Япон, #дээд хэмжээний уулзалт,