Францын Ривьера фестивалийн хамгийн их хүлээгдэж буй арга хэмжээнүүдийн нэг болох “Индиана Жонс: Хувь тавилангийн хүрд” кино нээлтээ хийлээ. 

Нээлтийн өмнө киноны гол дүрийн жүжигчин болох алдарт Харрисон Форд Гранд театрын тайзнаа хүндэт “Palme d'Or”-ыг гардан ав авсан байна.

Өнгөрсөн жил Каннын кино наадмын хүндэт шагналыг "Top Gun Maverick" болон Том Круз нар хүртсэн юм.

Өдгөө 80 настай Форд 1981 онд “Индиана Жонс” франчайзын эхний ангиас эхлээд 2008 он хүртэл дөрвөн ангид тоглосон байна. “Хувь тавилангийн хүрд” нь франчайзын тав дахь анги буюу Фордын хувьд түүний сүүлийн Индиана Жонсын дүр юм. 

Театрт франчайзын дүрсийг тоглуулсны дараа Форд “Миний сэтгэл маш их хөдөлж байна. Хүн үхэхэд амьдрал нь нүднийх нь өмнө зурвасхийн өнгөрдөг тухай хүмүүс ярьдаг. Тэгвэл сая миний амьдрал нүдний минь өмнүүр өнгөрлөө - амьдралын минь гайхалтай хэсэг” гэж хэлжээ.

Тэрээр үргэлжлүүлэн гэргий Калиста Флокхарт болон “Хувь тавилангийн хүрд” киноны найруулагч Жеймс Манголд, хамтран тоглосон Фиби Уоллер-Бридж нарт талархал илэрхийлэв.

Энэ нь Каннд нээлтээ хийсэн анхны “Индиана Жонс”-ын кино биш юм. Дөрөв дэх анги болох “Индиана Жонс ба болор гавал” нь 2008 оны наадмын үеэр нээлтээ хийсэн. Шүүмжлэгчид болон шүтэн бишрэгчдийн зүгээс тааруу үнэлгээ авсан ч дэлхий даяар 790 сая долларын ашиг олж байв.

“Хувь тавилангийн хүрд” киног пүрэв гарагт анх удаа дэлгэцнээ толилуулсны дараа үзэгчдээс эерэг үнэлгээ авсан хэдий ч дэлхий дахинд тийм ч том нөлөө үзүүлэхгүй гэж шүүмжлэгчид таамаглаж байна.

Франчайзын бусад ангиудыг Стивен Спилберг найруулсан ч энэ удаад “Ford v Ferrari”, “Logan” зэрэг киног найруулсан Манголд ажиллажээ.

“Индиана Жонс: Хувь тавилангийн хүрд” АНУ-ын кино театруудаар зургадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ.

Эх сурвалж: AP

#Идиана Жонс, #Харрисон Форд, #Palme d'Or, #Каннын кино наадам,