Хэт авиан пуужингийн технологи дээр ажиллаж байсан Оросын гурван эрдэмтэн эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаж байгааг Кремль лхагва гарагт мэдэгдэв. Энэ алхам нь Оросын шинжлэх ухааны хүрээлэлд маш ноцтой түгшүүр төрүүлж байна.
Сибирийн эрдэмтэд эдгээр хүмүүсийг хамгаалж нээлттэй захидал нийтэлжээ. Гэвч энэ хэрэг нь аюулгүй байдлын албаны асуудал болохыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сануулсан байна.
Даваа гарагт нийтэлсэн захидалдаа Анатолий Маслов, Александр Шиплюк, Валерий Звегинцев нарын хамтран зүтгэгчид тэднийг гэм буруугүй болохыг тэмдэглэж, прокуроруудыг Оросын шинжлэх ухаанд ноцтой хохирол учруулахаар заналхийлж байна гэж буруутгажээ.
“Бид тэднийг эх оронч үзэлтэй хүмүүс гэдгийг нь мэднэ. Мөн мөрдөн байцаах албаныхны сэжиглэж байгаа зүйлийг хийх чадваргүй төлөв даруу хүмүүс юм” гэж захидалд бичсэн байна.
Ерөнхийлөгч Владимир Путин Орос бол 10-маах буюу 12,250 км/цаг хүртэл хурдалж, дайсны агаарын довтолгооноос зайлсхийх чадвартай хэт авианы пуужингаар дэлхийд тэргүүлэгч гэж сайрхдаг байв. Харин мягмар гарагт Украины хүчин Оросын зургаан хэт авиан пуужинг нэг шөнийн дотор устгаж чадсанаа мэдэгдсэн юм.
Баривчлагдсан эрдэмтэд олон жилийн турш эрдэм шинжилгээний бага хуралд тогтмол оролцдог байжээ. 2012 онд Маслов, Шиплюк нар Францын Тур хотод болсон семинар дээр хэт авиан пуужингийн дизайны туршилтын үр дүнг танилцуулж, 2016 онд нь гурвуулаа Оросын “ITAM” дахь аэродинамикийн судалгаатай холбоотой номын нэг бүлгийг хамтран зохиолцсон байна.
Новосибирск дахь Христиановичийн нэрэмжит онолын болон хэрэглээний механикийн хүрээлэнгийн “ITAM”-ийн ажиллагсад нээлттэй захидалдаа баривчлагдсан эрдэмтдийн олон улсын форумд танилцуулсан материалыг шалгаж, эмзэг мэдээлэл агуулаагүй гэдгийг нь баталгаажуулсан болохоо дурджээ.
Мөн уг захидалд өнгөрсөн онд төрөөс урвасан хэргээр баривчлагдаж, нойр булчирхайн хорт хавдартай ч Москвад хүргэгдсэн Сибирийн өөр нэг эрдэмтэн Дмитрий Колкерийн тухай дурджээ. Лазерын мэргэжилтэн Колкер хоёр хоногийн дараа нас барсан байна.
Ийм тохиолдлууд Оросын залуу эрдэмтдэд аймшигтай нөлөө үзүүлж байгааг захидалд тэмдэглэжээ.
“Ийм нөхцөлд бид хамтран ажиллагсдынхаа хувь заяанд санаа зовоод зогсохгүй, ажлаа хэрхэн үргэлжлүүлэхээ ч ойлгохгүй байна… Одоо шилдэг оюутнууд бидэнтэй ажиллахаас татгалзаж, шилдэг залуу ажилтнууд маань шинжлэх ухааныг орхиж байна. Ирээдүйн сансрын технологийн суурийг тавихад нэн чухал хэд хэдэн судалгааны чиглэлүүд хаагдаж байна. Учир нь ажилтнууд ийм судалгаа хийхээс айж байна.”
Эх сурвалж: Reuters

#ОРос, #хэт авиан пуужин,