Мягмар гарагт Оросын Батлан хамгаалах яам “Кинжал” хэт авиан пуужингаар АНУ-д үйлдвэрлэсэн “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийг устгасан болохоо мэдэгдсэн.

Харин өнөөдөр Украины тал дээрх мэдэгдлийг үгүйсгэв.

Украины Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат дотоодын телевизэд “Patriot’-ын хувь заяанд санаа зовох хэрэггүй” гэж ярьсан байна.

Тэрээр мөн Оросын “Кинжал” хэт авиан пуужингаар “Patriot” системийг сөнөөх боломжтой гэх таамгийг няцаажээ.

“Ямар нэгэн ‘Кинжал’-аар уг системийг устгана гэдэг байж боломгүй зүйл юм. Тэдний хэлсэн бүх зүйл суртал ухуулгын архивт нь л үлдэх болно” гэж хэлсэн байна.

АНУ-ын хоёр албаны хүн мөн “Patriot” систем эвдэрсэн байж магадгүй ч устгагдаагүй гэж мэдэгджээ.

“Patriot” нь АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах хамгийн дэвшилтэт системүүдийн нэг бөгөөд нисэх онгоц, далавчит пуужин, баллистик пуужингаас хамгаалах чадвартай. 

“Кинжал” пуужинг Оросын Ерөнхийлөгч В.Путин дэлхийд тэргүүлэгч цэргийн техник хэрэгсэл гэж тодотгодог.

Мягмар гарагийн шөнө Оросын хүчин Украины нийслэл Киевийг онилж агаарын довтолгоо хийсэн боловч Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин бүгдийг нь амжилттай устгаж чадсанаа мэдэгдсэн. Эдгээрийн дунд зургаан “Кинжал” пуужин байсан гэсэн ч Оросын тал үүнийг үгүйсгэсэн юм.

Эх сурвалж: Reuters

#patriot, #Кинжал, #ОРос, #УКраин,