Украин нэг шөнийн дотор Оросын зургаан "Кинжал" хэт авиан пуужинг харваж, Москвагийн зогсоох боломжгүй гэж сурталчилж байсан супер зэвсгийг сөнөөснөө мягмар гарагт мэдэгдэв.

Өнгөрсөн шөнө Оросоос Украин руу олон тооны пуужин харвасан боловч ихэнхийг нь амжилттай таслан зогсоосон тухай Киев хотын цэргийн захиргааны дарга Сергей Попко өмнө нь мэдэгдсэн. 

Тэгвэл Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйн тодруулснаар Орос улс өнгөрсөн шөнө нисэх онгоцноос зургаан "Кинжал", Хар тэнгис дэх хөлөг онгоцнуудаас есөн "Калибр" далавчит пуужин, хуурай газраас гурван "Искандер" пуужин гээд нийт 18 пуужин харвасныг бүгдийг нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин таслан зогсоожээ.

Энэ нь Украин олон тооны хэт авиан пуужинг нэг дор устгасан анхны тохиолдол юм. 

Энэ сарын эхээр Украин АНУ-ын шинээр байршуулсан агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” системийн тусламжтайгаар анх удаа нэг “Кинжал” пуужин унагаснаа мэдэгдэж байв.

"Кинжал" нь дуунаас 10 дахин хурдтай баллистик пуужин бөгөөд өмнө нь ийм төрлийн пуужинг устгах нь зөвхөн онолын хувьд л боломжтой байсан. Тэр бүү хэл, нэг удаад зургааг устгах нь азтай тохиол гэхээсээ илүү “Patriot”-ын найдвартай зэвсэг болохыг илтгэж байна.

Ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд "Кинжал"-ыг олон нийтэд танилцуулж байхдаа түүнийг "Дараагийн үеийн" зургаан зэвсгийн нэг гэж нэрлэж, НАТО-г буулгаж авах чадвартай “супер зэвсэг” хэмээн онцолж байв.

Энэ нь ердийн болон цөмийн цэнэгт хошууг 2,000 километр хүртэлх зайд тээвэрлэх чадвартай. Орос улс өнгөрсөн жил Украинд анх удаа тэднийг байлдааны ажиллагаанд ашигласан бөгөөд цөөн удаа ашигласнаа хүлээн зөвшөөрсөн.

Эх сурвалж: Reuters

#Кинжал, #ОРос, #УКраин, #хэт авиан пуужин,