Даваа гарагт Хятадын зүүн хэсгийн шүүх АНУ-ын 78 настай иргэн, Хонконгийн байнгын оршин суугч Жон Шинг-ван Люнг гэгчийг тагнуул хийсэн хэргээр буруутгаж, бүх насаар нь хорих ял оноожээ.

Сужоу хотын дунд шатны шүүх мөн түүний улс төрийн эрхийг бүх насаар нь хасаж, 500 мянган юанийн хувийн өмчийг нь хураах шийдвэр гаргасан байна.

Сужоугийн Үндэсний аюулгүй байдлын товчоо 2021 оны дөрөвдүгээр сарын 15-нд Люнгийг тагнуулын хэргээр баривчилж байжээ. Шүүхээс түүний гэмт хэргийн талаар өөр мэдээлэл өгөөгүй байна.

Хонконг болон Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Люнгийг өмнө нь Америк-Хятадын найрамдлыг дэмжих нийгэмлэг гэх Хятадын эх оронч үзлийг сурталчлах үүрэгтэй бүлэглэлийн ахлах албан тушаалтнаар ажиллаж байсан тухай мэдээлжээ. Мөн түүний Хятадын зарим өндөр албан тушаалтнуудтай хамт байгаа зургуудыг нийтэлсэн байна.

Мөн түүнийг Хятадыг энх тайвнаар нэгтгэхийг дэмжих нийгэмлэгийн (APPRC) Техас дахь салбарын даргаар ажиллаж байсан гэж зарим хэвлэлд бичжээ. Тус нийгэмлэгийг Хятадын Коммунист намтай холбоотой гэж үздэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж, Тайванийг өөртөө нэгтгэх Бээжингийн төлөвлөгөөг сурталчилдаг байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ТАГНУУЛЫН ХЭРЭГ, #ХЯтад,