УБЗАА-наас Улсын Драмын эрдмийн театрын авто зогсоолын үйл ажиллагааг зогсоож, тохижуулах талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа:
"1. Драмын театрын гадны зогсоолын үйл ажиллагааг зогсоож 7-р сарын 1 гэхэд тохижилт хийгдэнэ. Машины зогсоолыг болиулж байна. Тохижилтын ажлын олон улсын стандартын дагуу хийнэ. Зураг төсөл 2021 онд хийгдсэн. Театрын орчны тохижилттой нийцүүлж хийх юм. Тохижилтын ажлыг УБ хотын зам засвар арчлалт компани хийнэ.
2. Энэ жил Улаанбаатар хотын гэр хороолол руу чиглэсэн бичил цэцэрлэгт хүрээлэн бүхий ногоон байгууламжийн тохижилтыг 16 байршилд хийхээр төлөвлөсөн. Сонгон шалгаруулалт зарлагдаад ажил эхэлсэн. Энэ нь иргэдийн амьдрах орчинд нийцсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байна.
3. Нийт 30 гаруй байршилд тохижилтын ажил хийгдэнэ. Тухайлбал, 23-р сургуулийн замын хажуугийн явган хүний замыг өргөсгөх ажил хийгдэж байна. 32-ын тойрогт мөн тохижилт хийж байна.
4. Улаанбаатарт дөрөвдүгээр сараас эхлэн "Хотоо угаая" аяныг эхлүүлээд байна. Ногоон байгууламж, гудам талбай, хүүхдүүдийн тоглоомын талбай, автобусны буудал угааж цэвэрлэх ажил хийгдэж байна. УБ хотод төвлөрсөн хур хогийг 120 хүний иргэний бүлэг цэвэрлэж байна.
5. Өнөөдрөөс эхлээд мод тарих хөдөлгөөн эхлээд байна. Ногоон байгууламжийг 2-3 дахин нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллаж байна. Аль болох сул хөрсийг ногоон байгууламж болгох вэ гэдэгт төвлөрч ажиллана гэсэн юм.