Украины хүлээгдэж буй сөрөг довтолгооны өмнө Их Британи улс Киевт олон тооны “Storm Shadow” алсын зайн тусгалтай далавчит пуужин нийлүүлсэн тухай “CNN” барууны өндөр албан тушаалтнуудаас иш татан мэдээлэв.

“CNN”-ийн мэдээлснээр пуужинг зөвхөн Украины нутаг дэвсгэрт ашиглана, Оросын нутаг дэвсгэрт ашиглахгүй гэсэн баталгааг Их Британийн засгийн газар Киевээс авсан байна.

Мөн эх сурвалжийн хэлснээр Британийн засгийн газар уг шийдвэрийг иргэний дэд бүтцэд зориудаар цохилт өгч байгаагийн хариу үйлдэл бөгөөд пропорциональ арга хэмжээ гэж харж байгаа аж.

Их Британийн Батлан хамгаалах яам “CNN”-ий мэдээнд тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр “Бид Украинд хотуудаа Оросын бөмбөг, Ираны нисгэгчгүй онгоцноос хамгаалахад нь туслах ёстой. Тийм ч учраас Их Британи Украинд холын зайн тусгалтай зэвсэг нийлүүлсэн анхны улс байх болно” гэж мэдэгдэж байв.

Мөн өнгөрсөн долоо хоногт Британи тэргүүтэй Европын орнууд 305 километр хүртэлх тусгалтай пуужин нийлүүлэх сонирхолтой зэвсэг үйлдвэрлэгчдийг бүртгэж авсан. Гэвч мягмар гарагт Их Британи зэвсэг нийлүүлэх эцсийн шийдвэр гараагүй гэж мэдэгдсэн юм.

Их Британи болон барууны бусад холбоотнууд энэ онд Украинд үзүүлэх цэргийн тусламжаа үргэлжлүүлэхээ амлаад байгаа.

Их Британи нэгдүгээр сард өөрийн үндсэн “Challenger 2” байлдааны танкнаасаа 14-ийг Украинд өгөхөө мэдэгдсэн нь АНУ, Герман зэрэг бусад улс орнуудыг танк нийлүүлэхэд түлхэц үзүүлсэн юм.

Эх сурвалж: The Guardian

#Их Британи, #УКраин, #алсын зайн тусгалтай пуужин, #Storm Shadow,