Вьетнам улсад агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халсныг цаг уурын мэргэжилтнүүд болон эрх баригчид мэдэгдэв.
Тодруулбал, Ус цаг уурын урьдчилсан мэдээний үндэсний төвийн мэдээлснээр бямба гарагт тус улсын хойд Тхань Хоа мужийн Хой Суан орчимд агаарын хэм Цельсийн 44.1 хэмд хүрсэн байна.
2019 онд Вьетнам улсад 43.4 хэмийн халалт бүртгэгдэж байсан нь өмнөх дээд амжилт нь байв.
Уур амьсгалын өөрчлөлтийн шинжээч Нгуен Нгок Хуи “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын сэдвийн хүрээнд энэ нь санаа зовоосон үзүүлэлт юм. Агаарын хэмийн рекорд цаашид олон удаа эвдэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна. Эрс тэс уур амьсгалын загварууд үнэн болох нь батлагдлаа” гэж нийслэл Ханойгоос “AFP”агентлагт ярьсан байна.
Бүс нутгийн тариаланчид хэт халалтын улмаас ажлаа эрт эхлүүлж, өдрийн нарнаас өмнө буюу 10 цаг гэхэд бүх ажлаа дуусгаж байгаа аж. Мөн эрх баригчид хүмүүсийг өдрийн хамгийн их халдаг цагуудад гадагш гарахгүй байхыг анхааруулсны дараа бямба гарагийн үд дундын үед Ханой хотын төв бараг хоосон байсан байна.
Хэт халалтыг дагаад Дананг мужийн албаны хүмүүс ган гачиг, усны хомсдол зэрэг асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх шаардлагатай тулгарчээ.
Эрдэмтэд дэлхийн дулаарал цаг агаарын таагүй байдлыг улам хүндрүүлж байгааг анхааруулсаар байгаа энэ үед Вьетнамаас гадна Ази тивийн хэд хэдэн оронд дээд амжилт тогтоосон халалт дөрөвдүгээр сард бүртгэгдсэн байна.
Тайландын цаг уурын алба дөрөвдүгээр сард баруун Так мужид 44.6 хэмийн халалт бүртгэгдэж дээд амжилт тогтоосон гэж мэдээлсэн бол Мьянмарын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсын зүүн хэсэгт орших нэгэн хотод агаарын хэм Цельсийн 43.8-д хүрсэн талаар мэдээлжээ. Энэ нь тус улсад сүүлийн 10 жилд бүртгэгдсэн хамгийн өндөр температур болсон байна.
Эдгээр улсад борооны улирлын өмнө хэт халалт ажиглагддаг ч өмнө нь ийм хэмжээнд хүрч байгаагүй аж.
Баруун зүгт Бангладешийн нийслэл Дака хотод мөн 1960-аад оноос хойших хамгийн өндөр температур бүртгэгджээ. Түүнчлэн Энэтхэгийн цаг уурын албаныхны мэдээлснээр тус улсын зарим хэсэгт агаарын хэм олон жилийн дунджаас 3-4 хэмээр өндөр байна.
Эх сурвалж: The Guardian

#Вьетнам, #Уур амьсгалын өөрчлөлт, #хэт халалт,