-БНХАУ-аас өнөөдөр 2,500 тонн шатахуун орж ирж байгаа. Энэ сард тус улсаас 316 вагон шатахуун нийлүүлнэ-
АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас шатахуун тойрсон асууудлаар тодруулга авлаа.
-Шатахуун импортлогч компаниуд аравдугаар сарын 10 хүртэл нэрийн картаа олгохгүй байгаа нь шатахуун хомс байгаатай холбоотой гэж иргэд хардаж байна. Одоогоор манай улс шатахууны хэд хоногий нөөцтэй байна вэ?
-Шатахууны дараагийн нийлүүлэлт орж иртэл нөөц байгаа. Хомсдол байхгүй гэсэн үг. АМГТГ долоо хоногт нэг удаа компани, гааль зэрэг газруудаас мэдээллээ аваад хоёр дахь өдөр хоногийн нөөцийн мэдээ гаргадаг. Иймд шатахууны нөөцийн мэдээллийг мягмар гарагт авах боломжтой.
-Цаашид шатахууны нийлүүлэлтэд ямар нэгэн асуудал гарах уу?
-Шулуухан хэлэхэд шатахууны нийлүүлэлтэд ямар нэгэн асуудал гарахгүй. ОХУ-аас өдөрт зургаан вагонд ачилт хийж эхэлсэн. Маргаашнаас хэвийн ачилт явуулж, тус улсаас энэ сард 44 мянга, есдүгээр сарын үлдэгдэл 10 орчим мянган тонн шатахуун авна. Ангарск дахь нефтийн үйлдвэр маргааш буюу аравдугаар сарын 5-наас хойш хэвийн байдалд ажиллана.
БНХАУ-аас нийлүүлж буй шатахууны хувьд, хэдийгээр тус улсад амралтын өдрүүд тохиож байгаа ч гэлээ холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хот хоорондын ачилт хийж байгаа. Тус улсын нефтийн үйлдвэрээс манай улс руу шатахууны ачилт хийгдэж байгаа учир мягмар гарагаас орж ирнэ.
-БНХАУ-аас 45 мянган тонн шатахуун татан авахаар тохирсон. Үүнээс одоогийн байдлаар хэчнээн тонныг аваад байна вэ?
-30-аад мянган тонн нефтийн бүтээгдэхүүн байгаа. Мөн өнгөрсөн есдүгээр сарын сүүлийн долоо хоногт 10 мянган тонн шатахуун оруулж ирсэн. Харин энэ сард БНХАУ-аас 316 вагон шатахуун авахаар ажиллаж байна. Эхний 50 вагон шатахуун ачигдаад, өнөөдөр наашаа ирж байгаа. Бараг Эрээн хотод орж ирж байгаа болов уу. Дараагийн 50 вагон шатахуун удахгүй ачигдана. 50 вагон гэдэг нь ойролцоогоор 2,500 тонн шатахуун гэсэн үг. Энэ сарын 7 буюу ирэх баасан гарагаас БНХАУ-ын ургацын баяр дуусч, хэвийн хэмжээгээр татан авч эхэлнэ. Ерөнхийдөө аравдугаар сарын 7-10-ны хооронд хоёр улсаас шатахуунаа тохирох хэмжээгээр авч байгаад цаашид хэвийн хэмжээгээр авч эхэлнэ.
-Шатахууны үнийн хувьд импортлогч компаниудтай нэг шийдэлд хүрч чадсан уу?
-Манай улс нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг учир үнийн асуудал гадаад зах зээлээс шууд хамаарна. Тэгэхээр гадаад зах зээлд газрын тосны үнэ хөөрөгдвөл манай улсад тодорхой нөлөө үзүүлэх болов уу. Яагаад гэвэл, газрын тосны үнэ нэг баррель 77-78 ам.доллар байна. Жилийн өмнө 40 гаруй ам.доллар байсан. Тэгэхээр шатахууны үнэ гадаад нөхцөл байдлаас хамаарч өсч байгаа тохиолдолд дотооддоо үнийг нь барина гэдэг амаргүй. 10, 11 дүгээр сарын үнийн хэлбэлзлийг харгалзаж үзнэ.
Бидний зүгээс шатахууны үнийг зохиомлоор өсгөж байна уу, үгүй юү гэдэгт хяналт тавьж ажиллана. Тэгэхээр шатахууны үнэ гадаад зах зээл дэх нөхцөл байдлаас хамаараад яаж ч магадгүй. Газрын тосны үнэ зах зээлд буурвал дотоод дахь шатахууны үнэ буурна.

#онцолсон, #АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, #Шатахуун, #ШАТАХУУНЫ ҮНЭ,