Шахмал түлш борлуулах цэгийн тоог 281 болгон нэмэгдүүлсэн талаар нийслэлээс мэдээлсэн. Гэвч дүүрэг, хороодод шахмал түлшний цэгийн тоо нэмэгдээгүй талаар иргэд хэлж байгаа юм. Энэ талаар “Тавантолгой түлш” компанийн Хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Даваабаатараас тодрууллаа.
-Шахмал түлш борлуулах цэгийн тоог 218 болгон нэмэгдүүлсэн талаар нийслэлээс мэдээлсэн. Гэвч Сүхбаатар дүүргийн 18, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо зэрэг хороодод түлш борлуулах цэгийн тоо нэмэгдээгүй талаар иргэд хэлж байна. Үүнд хариу тайлбар өгөхгүй юү?
-Иргэд нэг цэг дээр л очно уу гэхээс 218 цэг дээр очихгүй шүү дээ. Нэг хорооны газар нутаг хэчнээн том билээ. Бүх нутаг дэвсгэрээр явахгүй нь ойлгомжтой учир хэчнээн цэг ажиллаж байгааг мэдэхгүй. Шахмал түлш борлуулах 281 цэгтэй өнөөдөр албан ёсоор гэрээ байгуулаад байна.
-Борлуулах цэгүүдэд өдөрт таван тонн шахмал түлш нийлүүлж байгаа. Үүнийг нэмэгдүүлэх боломжтой юу?
-Өнгөрсөн жилүүдэд нэг цэгт мөн адил таван тонн түлш өгч байсан. Эрэлт их байгаа учир борлуулах цэг дээрх шахмал түлш амархан дуусч байгаа байх. Цаашид шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлж, энэ долоо хоногтоо 450 болгоно. Үүнээс 50 цэгийг хүн амын нягтаршил, эрэлтээс хамаараад хөл хөдөлгөөн ихтэй байршилд нээж, өдөрт 20 тонн шахмал түлш нийлүүлнэ.
-Өнөөдрийн байдлаар шахмал түлшний хэчнээн тонн нөөцтэй байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд аюулгүйн 72 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна. Цаашид 90 мянган тонн болгох зорилт тавиад байгаа.

#сайжруулсан шахмал түлш, #тавантолгой түлш, #шахмал түлш борлуулах цэг,