Цар тахлын нөхцөл байдал нь улс орны эдийн засгийн хөгжилд хүндрэл учруулж байгаа хэдий ч ковидын цаг үетэй нийцүүлэн эдийн засгийн үйл ажиллагааг тасалдуулалгүй явуулах бодлогыг Засгийн газар, УОК-ын зүгээс барьж байна.
Энэ хүрээнд улс орны эдийн засагт хувь нэмэр болохуйц төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, тасалдуулахгүй явуулах асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан анхааран ажиллаж байна.
Тэрбээр өнөөдөр Шадар сайдын харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг Замын-Үүд, Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсийн захирагчид болон Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах судалгааны багийн гишүүд болох БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Ц.Баярбат, Барилгын хөгжлийн төвийн дэд дарга О.Одбаяр нарыг хүлээн авч уулзан, чөлөөт бүсийн ажлын явцын талаарх тайлан мэдээлэлнь сонсон, хэрэгжүүлэхээр бэлтгэж буй үйл ажиллагааны тухай санал солилцон, үүрэг даалгавар өглөө.
Уулзалтын эхэнд Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч А.Энхзул мэдээлэл хүргэлээ. Тус чөлөөт бүсийн хувьд олон жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлүүлэхээр хүлээгдэж байсан бол өнгөрсөн долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар орж байнгын үйл ажиллагааг нь эхлүүлэх шийдвэр гарч, тус шийдвэрийн дагуу намдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус чөлөөт бүс байнгын ажиллагаа эхэлсэн.
Мөн Замын-Үүд суманд 2015 онд баригдаж ашиглалтанд орсон ч үйл ажиллагааг явуулалгүй 6 жил болсон, үүний улмаас тохиргоо засварын зардлыг шийдвэрлэх шаардлагатай болсон Дулааны станцитай холбогдох 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Шадар сайд санаачлан Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлэсний дагуу тус станци есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа хэвийн явуулж, өнөөдрийн байдлаар Замын-Үүд сумыг дулаанаар хангаж эхэлсэн байна.
Замын-Үүд чөлөөт бүсийн хамгаалалтын хашаа 2021 оны арваннэгдүгээр сард багтан баригдаж дуусах бол 2022 оны хоёрдугаар улиралд багтаан чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн дэд өртөөг ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн аж.

#Алтанбулаг, #Замын-Үүд, #Цагаан нуур,