Засгийн газрын өнөөдрийн (2021.10.06) ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг нэр бүхий сайд мэдээлсэн. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Шахмал түлш болон шатахууны хомсдол зэрэг уг салбарт холбогдох сайд нартай холбоотой асуудал байна. Сайд нарт хариуцлага тооцох уу. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Дөрөвдүгээр сараас эхлэн хойд хөрш нефтийн бүтээгдэхүүнээ экспортоор гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний цаана Украйн, Беларусь улсыг тойрсон асуудал байсан. Тухайн үед шатахууны хэвийн нөөцтэй байж байтал гэнэт асууд үүүсч, тодорхой зохицуулалт хийсэн. Уг зохицуулалтаа хийж дуусаагүй байхад буюу нөхөн сонгуулийн арга хэмжээний үеэр зохиомлоор асуудал үүсгэх тохиолдол гарсан. Давхар улс яваад байна. Хариуцлагын асуудлыг мэдээж ярьж байгаа. Гэвч сайдын түвшинд хариуцлага ярьдаг хүн нь Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд юм. Одоогоор сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдаагүй. Хэн гэдэг сайдтай, ямар хэмжээнд хариуцлага тооцох вэ гэдэг жич ярих асуудал.
Би 1990 оноос хойш улс төрд зүтгэсэн. Өдийг хүртэл ийм олон хүндрэл хавсарсан, хямрал маягийн нөхцөл байдалтай таарч байгаагүй. Энэ бол миний мэдэхээр манай улсад тохиож буй дөрөв дэх хямрал. Хүн төрөлхтний үзээгүй хямралыг ковид бий болгочихлоо.
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим төрийн нарийн бичгийн даргыг сольсон гэх мэдээлэл байна. Хэчнээн төрийн нарийг бичгийн даргыг сольсон бэ?
-Өнөөдөр ганцхан яамны төрийн нарийн бичгийн даргыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Батбаатар солигдсон.
-С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлыг та олон жил ярьсан. Уг хэрэг одоо ямар шатанд явж байна вэ?
-Шалгагдах шатандаа л явж байгаа шүү дээ. Хуулийн байгууллагууд үгээ хэлэх цаг болсон. Би хэлдэг бүх юмаа хэлсэн. Байж болох шийдвэрүүд гарсан. Миний ярьсан, хэлсэнд худал зүйл байхгүй. Эцсийн дүндээ суллагдахаас өөр аргагүй болсон учраас Улсын дээд шүүх шийдвэрээ гаргасан. Баримт, үнэнд хөөгдсөн. Нөхөн сонгууль болж байгаа учир би энэ сэдвээр дахиж яримааргүй байна. Би хангалттай ярьсан.
Би өмнө нь ярьж л байсан, өндөр настай гурван ээж байна. Энэ гурван хүнийг хүүхдүүдтэй нь уулзуулчих юмсан гэж. Энэ хүсэл маань биелсэнд би жигтэйхэн баяртай байгаа.

#онцолсон, #С.Зориг агсны хэрэг, #Ц.Нямдорж,