Улсын III төв эмнэлэгт 5.7 тэрбум төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Тодруулбал, Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-аас хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл, “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд 5.7 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг тус эмнэлэгт хүлээлгэн өгөв.
Эрүүл мэндийн яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 2020 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж буй. уг төслийн хүрээнд Вакцин Биобэлдмэлийн үндэсний төв агуулах, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Өвөрхангай болон Өмнөговь бүсийн эмчилгээ оношлогооны төвд хүчилтөрөгчийн бичил үйлдвэр тохижуулж, 21 аймаг 9 дүүрэгт 205 амьсгалын аппарат, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлгүүдэд эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Япон Монголын эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, мэргэжилтнүүдийг сургасан. Цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн аюулгүй ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор мөн 2.6 сая ам долларын хувийн хамгаалах хэрэгсэл, N95 маск, Нүүрний хамгаалалт, нүдний шил, комбинезон, үзлэгийн бээлий зэргийг шаардлагатай эмнэлэгүүдэд хувиарлаад байна.
Арга хэмжээнд ЭМ-ийн сайд С.Энхболд, бусад удирдлагууд, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, УГТЭ-ийн удирдлага, хамт олны төлөөллүүд оролцлоо.

#live, #УГТЭ, #Улсын III төв эмнэлэг,