Японд шатахууны үнэ сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ.
Японы Нефтийн мэдээллийн төвийн мэдээлснээр, нэг литр шатахууны дундаж үнэ даваа гаргийн байдлаар 160 иен буюу ойролцоогоор нэг доллар 43 центэд хүрсэн байна.
Энэ нь өмнөх долоо хоногийн мөн үеийнхээс 1.3 иенээр өссөн үзүүлэлт болсны зэрэгцээ таван долоо хоног дараалан өссөн дүн үзүүлжээ.
АНУ-ын зүүн нутгийг наймдугаар сард хар шуурга дайран өнгөрснөөс хойш нефтийн үнэ өсөх болоод байгаа юм. Энэхүү бүс нутагт нефть олборлох олон байгууламж байрладаг билээ.
“ОХУ тэргүүтэй нефть олборлогч гол орнууд 11 дүгээр сард олборлолтын бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор цаашид үнэ нэмэгдэж болзошгүй байна. Мөн Европын орнууд өвлийн улирлыг угтан нөөцөө нэмэгдүүлж байгаагаас шалтгаалан нөхцөл байдал улам хүндэрч магадгүй юм” гэж Нефтийн мэдээллийн төв мэдээлжээ.