Сүүлийн хэдэн долоо хоногт орон даяар эрчим хүчний хомсдол үүсэж, олон сая орон сууц, аж ахуйн нэгжүүд цахилгаан эрчим хүчээр тасарсан тул Бээжин Хятадын нүүрс олборлогчдод олборлолтоо нэмэгдүүлэхийг тушаажээ. Үүний хариуд тус улсын нүүрс олборлодог гурван том муж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээ амласан гэж “Caixin” агентлаг мэдээлэв.
“Reuters” агентлагийн мэдээлснээр Засгийн газрын албан тушаалтан Өвөр Монголын 70 гаруй уурхайд жилийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 100 сая тонноор нэмэгдүүлэхийг тушаасан гэв. Өвөрмонгол нь тус улсад нүүрсний олборлолтоор хоёрдугаарт ордог томоохон бүс юм.
Хятад хөл хориогоо сулруулж эхэлсэнтэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдсэн бөгөөд нүүрсний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, цахилгаан эрчим хүчний хомсдолд орсноор өнгөрсөн сарын дунд үеэс эрчим хүчний компаниуд улсын ихэнх хэсэгт цахилгаан хязгаарлахад хүрээд байгаа юм.
Цахилгаан тасалдсантай холбогдуулан зарим үйлдвэрүүд үйлдвэрлэлээ түр зогсоох эсвэл үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсооход хүрчээ. Ялангуяа Хятадын зүүн хойд хэсэгт орших үйлдвэрүүд ихээхэн хохирол амссан байна.
Хятадаас гадна Их Британи, эх газрын Европ, Энэтхэг зэрэг дэлхийн улс орнуудад сүүлийн хэдэн долоо хоногт эрчим хүчний хомсдол үүсжээ. Бөөний зах зээл дээр үнэ өсөхийн хэрээр өрхийн эрчим хүчний төлбөр эрс нэмэгдэх хандлагатай байгааг Их Британийн анхааруулсан байна. Энэтхэг улс урьд өмнө байгаагүй эрчим хүчний хямралын ирмэг дээр ирсэн бөгөөд тус улсын эрчим хүчний нийлүүлэгчид өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахуйц хэмжээний нүүрс олборлох шаардлагатай тулгарчээ.
Эх сурвалж: BBC