“Facebook”, “Instagram” нийгмийн сүлжээний үйл ажиллагаа баасан гарагт дахин доголдож, зарим хэрэглэгчид хэсэг хугацаанд тухайн нийгмийн сүлжээнүүдэд нэвтрэх боломжгүй болжээ.

Энэ нь долоо хоногийн хугацаанд “Facebook”, “Instagram” зэрэг нийгмийн томоохон сүлжээнүүдийн үйл ажиллагаа доголдож буй хоёр дахь тохиолдол болсон байна.

"Зарим хэрэглэгчид “Facebook”, “Instagram”-ийн хавсралтууд рүү нэвтрэхэд асуудалтай байгааг ойлгож байна. Бид тухайн нийгмийн сүлжээнүүдийн үйл ажиллагааг аль болох хурдан хэвийн болгохоор ажиллаж байна” гэж “Facebook” компанийн зүгээс “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд ийм явдал гарсанд хэрэглэгчдээсээ хүлцэл өчжээ.

Эргэн сануулахад, энэ оны аравдугаар сарын 4-нд “Facebook”, “WhatsApp”, “Instagram” нийгмийн сүлжээний үйл ажиллагаа зургаан цагийн турш доголдож, вэб, ухаалаг гар утасны аль алинаар нэвтрэх боломжгүй болоод байсан юм.

#“Facebook”,