Та хүүхдээ номонд дуртай нэгэн болгохыг хүсэж байвал хүүхэдтэйгээ “ажиллах” нь нэн чухал. Хүүхдийнхээ унших хүсэлд багахан туслалцаа үзүүлснээр насан туршдаа номонд хайртай нэгэн болгох боломжтой аж. Дараах хялбархан хэдхэн арга хүүхдийг тань номын хорхойтон болгоход тусалж мэднэ. Хүүхдийн уншиж сурах наснаас нь эхлэн унших үйлийг өдөр тутмын хэвшил болгосноор бүхий л төрлийн хичээлд суралцахад тустай төдийгүй, номоос баяр баяслыг мэдэрдэг болдог. Доорх аргачлалыг “Scholastic.com”-ын хүүхдийн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Хүүхдийн унших дадалд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг бол унших булан. Хүүхэдтэйгээ ярилцаж, хаана, хэрхэн унших нь тохиромжтой байгаа саналыг нь асууж, ном уншдаг орон зайгаар нь хангаж өгөөрэй. Чихмэл баавгайтайгаа хамт ном уншихын хүсэж буй эсэх, эсвэл дулаан хучлага, дэр нь хэрэгтэй эсэхийг нь мэдсэнээр зөвхөн өөрийн унших дуртай орон зайг нь бүрдүүлж болох билээ. Жижигхэн зүйлс ч хүүхдийн тань тав тухыг бүрдүүлэх ач тустай.
2. Цагийн хуваарь гарга
Ном унших цагийн хуваарьтай болбол хүүхэд тань өөрөө бие даан унших сэдлийг төрүүлдэг байна. Өөрсдийн чөлөөт цагт тааруулан уншлагын цагийг гаргаж, хүүхэдтэйгээ хамт ном уншиж хэвшээрэй. Гэхдээ энэ цагийг зугаатай өнгөрөх нь хамгийн чухал. Уншлагын цагийг чөлөөтэй байлгаж, удаан уншиж буйд, эсвэл мэдэхгүй үг таарахад үед буруушааж, төвөгшөөх бус тусалснаар хүүхдийн тань өдөр бүр хүлээдэг цаг болох билээ. Мөн та хүүхдэдээ үлгэр дууриалал болох нь чухал учир зурагтаа унтрааж, утсаа тавиад чөлөөт заваа хүүхэдтэйгээ хамт ном уншаарай.
3. Календарь ашиглах
Уншсан номынхоо хуудасны тоог, календарь дээр тэмдэглэснээр хүүхэд өөрийн ахиц, дэвшлээ харж урам зориг авах боломж үүсдэг. Тиймээс хүүхдийнхээ сурах үйлсэд долоо хоногт дор хаяж нэг удаа хүүхэдтэйгээ ном уншиж хэвшихийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
4. Уншсан номынхоо талаар ярилцах
Жишээ нь хоолны цагаараа хүүхэдтэйгээ уншиж буй номынх нь талаар ярилцах нь ном унших дурыг нь улам нэмэгдүүлдэг. Эсвэл уншлагын цагаа нэмэгдүүлж, тэр үеэрээ ярилцах нь мөн сайнаар нөлөөлдөг байна. Хүүхдийнхээ уншиж буй номын талаар ярилцсанаар хүүхэдтэйгээ номоор дамжуулж холбогдох боломжтой. Гэхдээ асуулт хариултын тэмцээн шиг бус илүү энгийнээр ярилцах хэрэгтэйг санаарай.
5. Хүүхдийнхээ сонголтыг хүндлэх
Хүүхэд өөрөө унших номоо сонгох нь бие даан унших хүсэлтэй болдог. Хүүхдийн унших дадалд сургахад өөрсдөөр нь номыг нь сонгож, урамшуулах хэрэгтэй аж. Учир нь тэдний бүх сонголт зөв сонголт байх болно. Учир нь ном сонгож байна гэдэг нь сонгосон номоо унших хүсэлтэй байна гэсэн үг. Хүүхдүүдийн 89 хувь нь өөрийн сонгосон номоо уншихыг илүүд үздэг байна. Хялбар хэллэгтэй ном, эсвэл зурагт ном уншиж байна гэж санаа зовох хэрэггүй. Учир нь ном уншихад хялбар байх тусмаа хүүхэд илүү тууштай, амтархан уншдаг. Хүнд эсвэл хялбар хэллэгтэй номдоо бус хүүхэд ном унших тусам хурдан уншиж сурч, үгсийн баялаг нь нэмэгддэг учир энэ өсөлтийг та удахгүй мэдрэх болно.