Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан Гашуунсухайт боомтод үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Тэрбээр “Хилийн боомтын захиргаа бол Гашуунсухайтад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор шинээр гарч ирж буй институц юм. Олон жилийн туршлага байхгүй. Хуулиар төгс зохицуулагдсан институц гэж байхгүй. Хэдхэн заалт бүхий хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгуулагдсан. Гэсэн ч хил дээр байгаа хилийн хяналтын байгууллагуудын хоорондын ажлын уялдаа, холбоог хангахыг хичээн ажиллаж байгаа. Ямартай ч, хилийн боомтууд дээр нүүрсний экспорт таг зогсчихоогүй байна.
Гашуунсухайтад байгаа бөмбөлөг зохион байгуулалт бол БНХАУ-аас тавьж буй шаардлага. “Иймэрхүү бүтцээр ажилла” гэдэг шаардлагыг хятадын тал тавьсан. Үүний дагуу хилийн хяналтын байгууллагууд хамтран зохион байгуулалт хийж байгаа. Алдаа гарах нь гарч байна. Гэхдээ нүүрсний экспорт бага хэмжээгээр ч болтугай гарч байна. Сайд нараас бүрдсэн ажлын хэсэг энэ долоо хоногт багтаан Гашуунсухайтад очиж ажиллана” гэв.

#Гашуунсухайт боомт, #Засгийн газрын ээлжит хуралдаан, #Сангийн сайд Б.Жавхлан,