“Microsoft” компани Хятад дахь “LinkedIn” нийгмийн сүлжээгээ хааж буйгаа мэдэгдлээ. Оронд нь энэ жилийн сүүлээр нийтлэл бичих эсвэл хуваалцах боломжгүй зөвхөн ажлын байранд зориулсан “InJobs” нэртэй хувилбарыг ажиллуулна гэв.

“LinkedIn”-ийн дэд ерөнхийлөгч Мохак Шроф Хятадын зах зээлээс платформоо гаргах болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Хятадад үйл ажиллагаагаа явуулах орчин илүү төвөгтэй болсон, мөн тус улсын хуулийг дагаж мөрдөх шаардлага өндөр байна" гэжээ.

Энэ нь карьерын сүлжээ сайт зарим сэтгүүлчдийн профайлыг хаах гэсэн асуултуудтай тулгарсны дараа гарч байна.

“LinkedIn” нь Хятадад үйл ажиллагаа явуулж буй барууны цорын ганц томоохон медиа платформ байсан юм. 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ БНХАУ-ын Засгийн газрын шаардлагыг дагаж мөрдөхийг зөвшөөрсөн боловч тус улсын бизнесийн орчны талаар ил тод байхаа амлаж, засгийн газрын цензуртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж байжээ.

Саяхан “LinkedIn” нь Хятадад байрладаг вебсайтаасаа Мелисса Чан, Грег Бруно нарын хэд хэдэн сэтгүүлчийн бүртгэлийг хар жагсаалтад оруулсан байна. Компанийн энэ үйлдэл олон талаас шүүмжлэлд өртсөн юм. Хятадын засгийн газар Төвөд дүрвэгсэдтэй хэрхэн харьцаж байгааг баримтжуулж ном бичсэн Грег Бруно “Verdict”-д хэлэхдээ, Хятадын Коммунист намд таалагдаагүй нь гайхах зүйлгүй, харин Америкийн технологийн компани гадаадын засгийн газрын шаардлагыг биелүүлж байгаад сэтгэл дундуур байна" гэжээ. Мөн АНУ-ын сенат Рик Скотт “LinkedIn”-ий уг алхмыг шүүмжилсэн байна.

“LinkedIn” долоон жилийн хугацаанд дотоодын компаниудтай өрсөлдөж, захиргааны асуудлуудтай тулгарч ирсэн. Гуравдугаар сард “LinkedIn”-ийг улс төрийн контентод цензур тавиагүйн улмаас Хятадын эрх баригчид шийтгэсэн бөгөөд үүний үр дүнд шинэ хэрэглэгчийн бүртгэл нээхийг 30 хоногоор түдгэлзүүлсэн байна. Цензуртэй холбоотой маргаантай байдлаас гадна энэ платформыг Хятадын тагнуулын байгууллагууд шинээр ажилтан элсүүлэх хэрэгсэл болгон ашиглаж иржээ.

Эх сурвалж: BBC

#"Linked In", #"Microsoft" компани, #БНХАУ, #Дэлхийн мэдээ,