Бейрут хотод болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас зургаан хүн нас барж, олон арван хүн шархаджээ. Улмаар тус улс өнгөрсөн баасан гарагт гашуудал зарласан байна.

Ливаны Бейрут хотын боомтод өнгөрсөн 2020 онд асар том дэлбэрэлт болсон бөгөөд уг хэргийг мөрдөн шалгаж буй алба хаагч болон шүүгчдийг шашинт бүлгүүд эсэргүүцэн жагсаал зохион байгуулжээ. Харин уг жагсаалын үеэр дээрх буудалцаан болсон байна. Эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан Хезболлах бүлэглэл уг буудалцаанд Христийн фракцыг буруутгаж байгаа аж.

Хэргийг тодруулбал, 2020 оны наймдугаар сард болсон боомтын дэлбэрэлтээр 219 хүний ​​амь үрэгдсэн бөгөөд уг хэргийн мөрдөн байцаалт удаашралтай, хурцадмал байдалд байгаа аж. Дэлбэрэлтийн улмаас хотын ихэнх хэсэг сүйрсэн бөгөөд одоогоор хэн ч хариуцлага хүлээгээгүй байна.

Хууль зүйн ордны гадаа хэдэн зуун хүн цугларч, мөрдөн байцаалтыг улстөржсөн гэж үзээд, шүүгч Тарек Битарыг огцруулахыг шаардсанаар эсэргүүцлийн жагсаал эхэлсэн ч удалгүй хурцадмал байдал үүсэн, гудамжинд буун дуу гарчээ. Автомат винтов, пуужин харвагчаар зэвсэглэсэн хүмүүс хоорондоо гал нээсэн бөгөөд эдгээр хүмүүсийг шийт болон христийн шашинт бүлэглэлийн гишүүд гэж таамаглаж байгаа юм. Мөргөлдөөн хэдэн цагийн турш үргэлжилжээ.

Ливаны хүчний удирдагч Самир Геагеа хүчирхийллийг буруушааж, хүмүүсийг тайван байхыг уриалаад "Иргэдийг хэзээ ч, хаана ч заналхийлж магадгүй хяналтгүй, өргөн тархсан зэвсэгийн хэрэглээ нь эдгээр үйл явдлын гол шалтгаан юм" гэж твиттер хуудсандаа жиргэв.

Харин Ерөнхий сайд Нажиб Микати "Тайвширч, ямар ч шалтгаанаар үймээн самуунд бүү автаарай. Арми халдлага үйлдэгчдийг хайхаар цэргээ байршуулсан бөгөөд зам дээр байгаа ямар ч буутай этгээд рүү буудна" гэж анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

#Дэлхийн мэдээ, #Ливан Бейрут,