Энэтхэгийн өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас гол мөрөн үерлэж 26 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дунд таван хүүхэд байгаа аж. Олон хүн сураггүй болсон тул амиа алдагсдын тоо цаашид өсөх магадлалтай байна.
Керала мужийн Коттаям дүүрэгт байшингууд үерт автаж, хүмүүс гарах гарцгүй болжээ. Тус мужид олон хоног бороо орсны улмаас хөрсний нуралт үүссэн бөгөөд Энэтхэгийн арми аврах ажиллагаа нэгдсэн байна.
Хөрсний нуралтаас болж нурангид дарагдсан газруудад хангамж, бие бүрэлдэхүүнийг нисдэг тэргээр илгээж байгаа гэж албаны хүмүүс ням гарагт мэдэгдэв. Мөн загас агнуурын завь ашиглан Коллам болон далайн эргийн бусад хотуудаас амьд үлдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж байна. Ням гарагт орон нутгийн оршин суугчид амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд аврах багийнхантай нэгдэн шавар, чулуу, унасан моддыг зайлуулахад тусалжээ.
Мужийн янз бүрийн хэсэгт дүрвэгсдийн төвүүдийг байгуулсан байна.
Хотжилт, барилгажилт нэмэгдсэний улмаас нэгэн цагт үерийн байгалийн хамгаалалт болж байсан намгархаг газар, нуурууд алга болсноор Керала мужид их хэмжээний борооны дараа үер бууж, хөрсний гулгалт үүсэх нь ховор үзэгдэл биш болжээ. 2018 онд Кералад зуун жилийн хугацаанд үзэгдээгүй том үер бууж, 400 орчим хүн нас барж, нэг сая гаруй хүн дүрвэсэн байна. Тухайн онд холбооны засгийн газраас хийсэн үнэлгээгээр 44 голтой тус мужийг үерийн аюулд хамгийн өртөмтгий 10 газрын тоонд оруулжээ.
Эх сурвалж: BBC