Мьянмарын засгийн газар хоёрдугаар сард болсон төрийн эргэлтийг эсэргүүцсэн хэргээр шоронд хоригдож байсан 5,636 хоригдлыг суллана гэж мэдэгджээ. Цэргийн удирдагчид засгийн эрхийг гартаа авсны дараа жагсаал болж, энэ үеэр олон мянган хүнийг баривчлан, саатуулаад байсан юм
Хэд хоногийн өмнө бүс нутгийн удирдагчдын жил тутмын дээд хэмжээний уулзалтаас тус улсын удирдагч Ген Мин Аун Хлаинийг халах тухай мэдэгдэл гарсан. Шалтгаан нь цэргийнхэн үймээн самууныг таслан зогсоохын тулд хангалттай ажил хийгээгүй гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ, Зүүн Өмнөд Азийн Үндэстнүүдийн Холбоо (Asean) нь Мьянмарын удирдагчийн оронд улс төрийн бус төлөөлөгчийг урихаар болжээ.
Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн мэдээлснээр, Аун Сан Су Чиг эрх мэдлээс нь огцруулсны дараа эсэргүүцэгчдийг дарах ажиллагааны үеэр дор хаяж 1,178 хүн амиа алдаж, 7,355 хүн баривчлагдаж, яллагдагчаар татагдсан байна.
Ген Мин Аун Хлаин хэлэхдээ аравдугаар сарын сүүлээр Буддын шашны Тадингют баярыг тохиолдуулан хоригдлуудыг суллана гэжээ. Түүнчлэн цэргийн удирдагч нарыг энх тайван, ардчиллын төлөө тууштай зүтгэдэг гэж мэдэгдээд засгийн газрын ардчиллыг сэргээх таван үе шаттай төлөвлөгөөг онцолсон байна.
Өнгөрсөн долдугаар сард эрх баригчид төрийн эргэлтийг эсэргүүцсэн 2,000 гаруй жагсагчдыг сулласан.
Эх сурвалж: BBC