Иргэн О.Отгонтөгс өнөөдөр (2021.10.19) хэвлэлийн хурал хийж, сүүлийн өдрүүдэд болж буй жагсаал, цуглааны талаар мэдээлсэн билээ. Ингэхдээ төв талбайд суулт хийж буй УИХ-ын гишүүн асан С.Жавхланг Сангийн сайдаас дөрвөн тэрбум төгрөг нэхсэн хэмээн хэлсэн юм. Тэгвэл уг асуудалд Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Төсвийн байнгын хорооны хуралдаан болох үеэр цахим орчинд энэ талаарх мэдээллүүд гарсан байна лээ. УИХ-ын гишүүн асан. С.Жавхлантай өнгөрсөн дөрвөн жил их хуралд хамт ажиллалаа. Уулзаж ярилцах зүйлүүд гаралгүй яах вэ. “Хамаг Монгол” төслийн хүрээнд аймаг, сумдаар тойрно. Үүнд дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай, Засгийн газраас дэмжих ямар арга бололцоо байгаа талаар асуусан. Урлаг, уран сайхны ажлуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх боломжгүй. Энэ асуудалд С.Жавхлан бухимдсан. Харин энэ асуудлаас болоод суулт хийж буй эсэхийг нь мэдэхгүй байна” гэв.

#онцолсон, #Сангийн сайд Б.Жавхлан, #УИХ-ын гишүүн асан С.Жавхлан,