Нүүрсний үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаатай холбогдуулан нүүрс олборлогч болон нүүрсний худалдаа эрхлэгч компаниудад ойрын хугацаанд олон тооны шалгалт хийнэ гэж Хятадын Хөгжил, шинэчлэлийн хороо мэдэгджээ.
"Хөгжил, шинэчлэлийн хорооны үнийн хэлтэс нүүрс олборлогч мужуудад олон тооны хяналтын багийг илгээж, нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүд, мөн ложистикийн компаниудын зардал, ашгийг газар дээр нь шалгана" гэж “WeChat” нийгмийн сүлжээн дэх тус байгууллагын хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна.
“Нүүрсний үнийн тохиромжит хязгаарыг үндэс баримттай болгох зорилгоор” дээрх арга хэмжээг авч байгаа аж. Хууль зөрчиж, ашиг хонжоо харахыг оролдсон арилжааны байгууллагууд “хатуу шийтгэл хүлээнэ” гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
Энэ сард Хятадын хэд хэдэн бүс нутагт нүүрсний хомсдол, эрчим хүчний системийн ачааллын улмаас цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тогтоосон юм. Тус улсын зүүн хойд нутагт үйлдвэрүүд төдийгүй айл өрхүүд эрчим хүчний хязгаарлалтад өртжээ. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээлд эрчим хүчний үнэ өсөх эрсдэл нэмэгдсэн байна.