Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор “Мартаж болохгүй” аяныг өнөөдрөөс зарлалаа.
Энэ үеэр НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн угаарын хийн эрсдэлтэй холбоотой мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “2019 оноос хойш Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулсан бүс буюу төвийн зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. 2019-2020 онд 2970 хүн, 2020-2021 онд 786 хүн угаарын хийн эрсдэлд өртсөн байдаг. Харин 2021 оны галлагааны улирал эхэлсэн цаг буюу энэ оны есдүгээр сарын 1-нээс хойш 120 орчим хүн угаарын хийн эрсдэлд өртжээ.
Статистик үзүүлэлтээр угаарын эрсдэлд өртөж буй иргэдийн тоо буурч байгаа ч тайвширч болохгүй. 2019, 2020 оны угаарын хийд өртсөн дуудлагын дийлэнх нь сайжруулсан түлш түлэх мэдлэг, мэдээлэл дутсантай холбоотой байсан. Харин 2021 оны угаарын хийн эрсдэлийн дийлэнх нь иргэдийн хайхрамжгүй байдалтай холбоотой. Улаанбаатар хотод шилжиж ирээд хаягаа бүртгүүлээгүй, дүүрэг хороондоо харьяалалгүй, “Таван толгой түлш” ХХК-аас угаар мэдрэгчээ аваагүй байдлаас үүдэн угаарын хийн эрсдэлд өртөх магадлал өндөр байна. Төрийн байгууллагуудаас угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох аянуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа.
Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудаас бүх талын судалгааг аван, шаардлагатай арга хэмжээг авч байна. Иймд иргэд, олон нийт сэрэмжтэй байж, дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах, угаарын хийн эрсдэлийг арилгахад ганц төрийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр хангалтгүй. Төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хариуцлага чухал” хэмээв.

#онцолсон, #live, #сайжруулсан шахмал түлш, #угаарын хий,