Суданд цэргийнхэн хяналтаа тогтоохоор оролдож байгаа бөгөөд үүнийг эсэргүүцэж, жагссан хүмүүс рүү цэргүүд гал нээсний улмаас долоон хүн амиа алдаж, 140 орчим хүн шархадсан гэх мэдээлэл байна.
Даваа гарагийн шөнө олон тооны жагсагчид Хартум болон бусад хотуудын гудамжинд иргэний засаглалыг эргүүлэн авахыг шаардан, жагсаал зохион байгуулсан. Цэргүүд хурц гэрэл цацруулж чанга дуу чимээ ялгаруулдаг тэсрэх бөмбөг дэлбэлж, гал нээж, цугласан хүмүүсийг тараахыг оролджээ. Мөн цэргүүд нийслэл Хартум хотод айлуудаар явж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчдыг баривчилсан гэж мэдээлж байна. Гэвч хүчирхийллийг үл харгалзан эсэргүүцлийн хөдөлгөөн намжих шинж тэмдэг ажиглагдахгүй байгааг BBC-ийн сурвалжлагч мэдээлэв.
Жагсагчид овоолсон тоосго, шатаж буй дугуйгаар замуудыг хаажээ. Мөн эмэгтэйчүүд оролцож, цэргийн засаглалыг эсэргүүцэж байна. Тус хотын нисэх онгоцны буудал хаагдаж, олон улсын нислэгүүд зогсжээ. Мөн интернэт болон ихэнх утасны шугам тасарсан байна. Төв банкны ажилтнууд ажил хаялт зарлаж, орон даяар эмч нар яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд цэргийн эмнэлгүүдэд ажиллахаас татгалзаж байгаа гэж мэдэгдэв.
Дэлхийн удирдагчид цэргийн хүчин хяналтаа тогтоож байгаа мэдээг таатай хүлээж аваагүй бөгөөд АНУ, Их Британи, ЕХ, НҮБ, Африкийн холбоо нь гэрийн хорионд байгаа улс төрийн удирдагчдыг суллахыг шаардаж байна. Ерөнхий сайд Абдалла Хамдок, түүний эхнэр болон танхимын гишүүд, мөн бусад иргэний төлөөлөл зэрэг хүмүүс хорионд байгаа юм.
BBC-ийн сурвалжлагч хэлэхдээ даваа гарагийн өглөө эрт цэргийн хамгаалалтын тусгай анги Ерөнхий сайдын гэрт очиж, Хамдокийг төрийн эргэлт хийхийг зөвшөөрөхийг ятгах гэж оролдсон боловч тэрээр зөвшөөрөөгүй байна.
Судан улсыг олон жил удирдсан Омар аль-Баширыг 2019 онд түлхэн унагаснаас хойш иргэний болон цэргийн удирдагчдын хооронд эрх мэдлийн зөрчилдөөн үүссэн бөгөөд үүний үр дүнд тэд эрх мэдлээ хуваах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь Суданыг ардчилал руу чиглүүлэх зорилготой боловч өмнө нь хэд хэдэн удаа төрийн эргэлт хийх оролдлого болж байсан бөгөөд сүүлийнх нь ердөө сар гаруйн өмнө болсон юм.
Эрх мэдэл хуваах хэлэлцээрийг тэргүүлж байсан, одоогийн төрийн эргэлтийг удирдаж байгаа генерал Абдель Фаттах Бурхан улс төрийн тэмцлийн улмаас "хувьсгалын замыг засахын тулд" засгийн эрхийг авах шаардлагатай тулгарсан гэж мэдэгджээ. Тэрээр иргэний засаглалд шилжих эрмэлзэлтэй байгаа бөгөөд 2023 оны долдугаар сард сонгууль явуулахаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн ч эсэргүүцэгчид түүний үндэслэлийг хүлээж аваагүй байна.
Эх сурвалж: BBC