Есдүгээр сард Хойд Америкийн нүүрс олборлогчид Хятад руу нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээгээрээ Оросыг гүйцэж, Хятадын хувьд түүхий эдийн томоохон нийлүүлэгч боллоо. БНХАУ-ын гаалийн статистикийн мэдээгээр, он гарснаас хойш АНУ, Канадаас тус улсад нийлүүлсэн нүүрсний хэмжээ 870.6 болон 92 хувиар тус тус өссөн байна. Энэ нь одоо Ази, Номхон далайн бүс нутгийн бусад орон руу нүүрсээ нийлүүлэх болсон Австралийн импортыг хориглосонтой холбоотой өсөлт юм.
Оросын компаниуд ч мөн олборлолтоо нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ онд Хятад улс тус улсын нүүрсний компаниудын хувьд гол зах зээл болж байна. Америк, Канадын нүүрс чанараараа Оросын нүүрсийг гүйцэхгүй ч тус улс нүүрсний экспортоо нэмэгдүүлэхэд тээврийн хүчин чадал хүрэлцэхгүй байна.
Америк, Канадын нүүрс экспортлогчид Хятадын коксжих нүүрсний зах зээлд эзлэх хувь хэмжээгээ идэвхтэй нэмэгдүүлж байна гэж Австралийн өдөр тутмын “Argus” өглөөний сонин Хятадын гаалийн статистикийн мэдээнээс эш татан мэдээлжээ. 2021 оны эхний есөн сарын байдлаар АНУ нүүрсний экспортоо 870.6 хувиар, Канад улс 92 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Оросын нүүрсний компаниуд мөн энэ хугацаанд нийлүүлэлтийн хэмжээгээ 77.4 хувиар нэмэгдүүлж, 7.7 сая тоннд хүргэжээ.
Ингэхдээ ердөө жилийн өмнө Хятад руу коксжих нүүрс гаргаж байгаагүй АНУ есдүгээр сарын байдлаар 1.46 сая тонн нүүрс нийлүүлж, экспортлогчдын дунд нэгдүгээрт бичигдэн, нийлүүлэлтээрээ Оросыг /927 мянган тонн/ ардаа орхисон байна.
Зах зээл ийнхүү өөрчлөгдсөн нь БНХАУ-ын эрх баригчид Австралийн нүүрсний импортод албан бусаар хориг тавьсантай холбоотой юм. 2020 онд Австрали улс БНХАУ руу нийлүүлэх коксжих нүүрсний экспортоороо үнэмлэхүй тэргүүлэгч болж, нийт импортын 72.57 сая тонноос 35.37 сая тонныг нь нийлүүлж байв. Харин Хятад хориг тавьсны дараа Австрали нүүрсээ Япон, БНСУ, Энэтхэг, Вьетнамд нийлүүлэх болсон юм.
БНХАУ-ын бас нэгэн томоохон нийлүүлэгч болох Монгол Улс зах зээлд нээгдсэн энэ боломжийг ашиглаж чадахгүй байна. 2021 оны эхний есөн сарын байдлаар Монголоос нийлүүлдэг нүүрсний хэмжээ 35.8 хувиар буурч, 10.6 сая тонн болжээ. Наймдугаар сарын сүүлчээр "COVID-19"-ийн халдварын тохиолдлын улмаас Монгол, Хятадын хилээр нүүрс ачсан ачааны машины хөдөлгөөнийг зогсоосон гэж “Argus” сонинд бичжээ. Гаалийн бүрдүүлэлтийг дахин сэргээсний дараагаар дамжин өнгөрөх ачааны машины тоо хязгаарлагдмал хэвээр байсаар байна.
Хятадад коксжих нүүрсний үнэ өсөж, урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн юм.
Магнитогорскийн төмөр, гангийн үйлдвэрийн тайланд дурдсанаар, Хятадын дотоодын зах зээлд коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 510-520 ам.долларт хүрчээ. Харин БНХАУ-ын Засгийн газраас интервенц хийж магадгүй тухай мэдэгдсэний дараа, мөн дотоодын олборлолтоо нэмэгдүүлэх гэсэн оролдлогуудтай холбоотойгоор коксжих нүүрсний фьючерс үнэ сүүлийн өдрүүдэд буурч эхэлсэн байна.

#Нүүрс, #Хойд америк, #ХЯтад,