Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед нь талийгаач хаан Абдуллаг алахын тулд "хортой бөгж" ашиглахыг санал болгож байсан гэж Саудын Арабын тагнуулын албаны өндөр албан тушаалтан асан Саад аль-Жабри мэдэгджээ. Тухайн үед эрх баригч гэр бүлд хаан ширээг залгамжлахтай холбоотой зөрчилдөөн үүссэн байв.
Жабри “CBS”-ийн "60 минут" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Саудын Арабын хаан Салманы хүү, угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманыг "сэтгэцийн өвчтэй алуурчин" гэж анхааруулжээ.
Түүний хэлснээр 2014 онд болсон уулзалтын үеэр Мохаммед нь эцэгтээ зориулж хаан ширээг чөлөөлөхийн тулд хаан Абдуллагийн амийг хөнөөх ажлыг зохион байгуулахыг өөрийн үеэл, тухайн үеийн Дотоод хэргийн сайд байсан хунтайж Мохаммед бин Найефт санал болгосон гэв. Ингэхдээ Мохаммед нь "Би Абдулла хааныг хөнөөхийг хүсэж байна. Би Оросоос хортой бөгж авсан. Түүнтэй гар барихад л хангалттай" гэж хэлсэн байна.
Энэ асуудлыг тухайн үед хааны ордны дотоод журмын дагуу шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Жабри уулзалтыг нууцаар бичиж авсан бөгөөд хоёр хуулбар бичлэг хаана байгааг мэдэж байгаа гэв.
Хаан Абдулла 2015 онд 90 насандаа таалал төгссөн бөгөөд түүнийг Мохаммедын эцэг Салман залгамжилж, Мохаммед бин Наефыг угсаа залгамжлах хунтайжаар өргөмжилсөн байна. Гэвч 2017 онд хаан ширээ залгамжлагчийг Мохаммед бин Салманаар сольсон бөгөөд Мохаммед бин Наеф Дотоод хэргийн сайдын албан тушаалаа алдаж, өнгөрсөн жил тодорхойгүй хэргээр саатуулагдах хүртлээ гэрийн хорионд байжээ.
Мохаммед бин Найефыг огцруулсны дараа Жабри Канад руу зугтсан байна.
BBC агентлаг Саудын Арабын засгийн газартай холбогдож, Жабригийн ярилцлагын талаар тайлбар авсан бөгөөд Вашингтон дахь Саудын Арабын элчин сайдын яам мэдэгдэлдээ Жабриг "санхүүгийн гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргээ нуун дарагдуулсан, нэр хүндгүй албан тушаалтан байсан" гэж тэмдэглэжээ. Мөн Жабриг Саудын Арабын янз бүрийн байгууллагууд авилгын хэргээр шүүхэд өгч байгаа бөгөөд Канадын шүүх "залилан мэхэлсэн асар их нотолгоо байгаа" хэмээн түүний хөрөнгийг битүүмжилсэн байна.
2020 оны гуравдугаар сард Саудын Арабын эрх баригчид Жабригийн хүү Омар, охин Сара нарыг баривчилж, өнгөрсөн арван нэгдүгээр сард Саудын Арабын шүүхээс ах дүүсийг мөнгө угаасан, оргохыг завдсан хэргээр буруутгаж, тус бүр есөн жил, зургаан жил хагасын хорих ял оноожээ.
Эх сурвалж: BBC